“Эрдэнэс Алт ресурс” ХХК Самсунг группт 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэхээр боллоо


9-р сарын 24
16 цаг 55 минут

      БНСУ-д болсон “Чухал ашигт малтмал – Уул уурхайн хөрөнгө оруулалт 2025” уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд хэд хэдэн чухал санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурж, чухал ашигт малтмалын судалгаа, геологи хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд чухал ашигт малтмалын геологи, хайгуул, ховор металлын боловсруулалт, эрдэс баялгийн нөөц бүрдүүлэлт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг KOMIR корпорацитай уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд 500 оюутан инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэхээр боллоо. БНСУ-д 450 дээд сургууль байдаг бөгөөд зөвхөн 9 сургууль нь эрдэс баялаг, инженерийн чиглэлээр сургадаг. Чонбук их сургууль нь уурхайн тэсэлгээний судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дагнан мэргэжилтэн бэлтгэдэг юм.

Улмаар БНСУ-ын KIGAM судалгааны институттэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани болох “Эрдэнэс Алт ресурс” ХХК нь Самсунг групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээг үзэглэлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Хөгжлийн банк болон Korea Investment & Securities (Asia) ҮЦК-тай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах зорилгоор ажиллана.

Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, мэргэжлийн инженерүүдийг БНСУ-д сургаж бэлтгэх, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх боломж бүрдэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг2 сар 2. 20:06УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм2 сар 2. 14:55Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа2 сар 2. 14:49Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?2 сар 2. 14:46Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө2 сар 2. 13:03УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ2 сар 2. 10:41Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо2 сар 2. 10:37Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна2 сар 2. 10:20Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь2 сар 2. 9:37УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ2 сар 2. 9:29Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо2 сар 2. 9:16Хонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой2 сар 2. 9:09УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ2 сар 2. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 сар 2. 8:57Цөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 сар 30. 9:51Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 сар 30. 9:42Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана1 сар 30. 9:32Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 30. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 30. 8:57УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.