“Эрдэнэс алт ресурс” ХХК байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хамгийн бодитой дэмжлэг болгон хүртээхэд том үүрэг гүйцэтгэсэн, өгөөжтэй ажиллаж байгаа компани. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 228 574 иргэн,1 сая хүртэлх зээлтэй байсан 194 101 иргэн, тэтгэврийн зээлгүй байсан 43 892, нийт 466 567 ахмад настан тус компанийн эзэмшлийн Салхитын мөнгө-алтны ордын өгөөжийг хүртээд байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тус компани 600 тэрбум орчим төгрөгийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулсан байна. Үүнээсээ Эрдэнэс бондын төлбөрт 295.5 тэрбум төгрөг, Улс орон нутгийн төсөвт 295.9 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр тус тус төлж ажиллажээ. 2021 оноос хойш буюу “Эрдэнэс силвер ресурс” ХХК-тай үйл ажиллагаагаа нэгтгэхээс өмнө хуримтлагдаад байсан татварын өр төлбөрийг бүрэн барагдуулж, 2025 оны гуравдугаар улирлын байдлаар улс болон орон нутгийн татварын өр төлбөргүй ажиллаж байна.
Салхитын мөнгө-алтны ордын нөөц бага, орд ашиглах анхны ТЭЗҮ-ээр тооцоолсон нөөц боломж нь хязгаарлагдмал буюу 409 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоотой байсан бол өнөөдөр “Эрдэнэс алт ресурс” ХХК тус ордынхоо үйлдвэрлэлийн ашгийг 600 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөгөө даруй 180 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд байгаа юм.
Facebook
Twitter
Youtube


“Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай 2026” зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцлоо
Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
БНСУ-ын Чонбук үндэсний их сургуультай хамтарсан магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна
Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа
3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ.gif)

Сэтгэгдэл бичих