Алтны үнэ 4400 ам.доллар орчимд тогтворжлоо. Хөрөнгө оруулагчид Венесуэлийн асуудлыг түр хойш тавьж, АНУ-ын эдийн засгийн гол статистик үзүүлэлтүүдэд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал: Энэ долоо хоногийн баасан гарагт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик гарахаар хүлээгдэж байгаа юм.
2025 онд Төв банкнуудын алт худалдан авалт болон алтны биржээр арилжаалагддаг сангуудын гарах урсгал нэмэгдсэнээр алт 1979 оноос хойших хамгийн сайн үзүүлэлттэй жилээ үдээд байна. Мөн АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ гурван бууруулсан зэргээс үүдэн алтны үнэ хэд хэдэн удаа дээд түвшнээ шинэчилсэн юм.
Харин 2026 онд алтны зах зээл харьцангуй тэнцвэртэй байна гэж шинжээчид тооцоолж байна. Алтны үнэ бүх цаг үеийн дээд түвшин болох 4579 ам.доллароос 100 ам.доллароор доогуур түвшинд байгаа хэвээр байна. Хэдий тийм боловч хөрөнгө оруулалтын зарим томоохон банкнууд өөдрөг хүлээлттэй хэвээр байна юм.
АНУ-ын Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүн томилогдож, бодлогын хүү үргэлжлэн буурсан тохиолдолд алтны ханш унц нь 4900 ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Facebook
Twitter
Youtube


“Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай 2026” зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцлоо
Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
БНСУ-ын Чонбук үндэсний их сургуультай хамтарсан магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна
Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа
3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ.gif)

Сэтгэгдэл бичих