Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?


2-р сарын 2
14 цаг 46 минут

       Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод буй С.Мөнхсүх 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор ажилдаа оржээ. 2025 оны арваннэгдүгээр сард Оюу толгой компанийн ТУЗ-ийн хурлаар С.Мөнхсүхийг гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд энэ нь анх удаа монгол хүн Оюу толгой компанийн удирдлагаар томилсон явдал болсон юм. Тэрээр томилогдоод удаагүй байхдаа УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Оюу толгой асуудлаарх нээлттэй сонсголд оролцож, зарим ээдрээтэй асуудлуудад байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрээр "Өнөөдрөөс (2026.02.01) Оюу толгойн гүйцэтгэх захирлын үүргийг албан ёсоор хүлээн авч байна. Шинэ ажил шиг харагдаж болох ч үнэндээ би гэртээ л ирж байна. Oyu Tolgoi бол надад уурхайгаас илүү, Монголчуудын маань хөдөлмөр, зорилго, сэтгэл шингэсэн газар. Сүүлийн жилүүдэд Rio Tinto группт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан минь өнөөдөр тэр бүхнийг эх нутагтаа, өөрийн багтаа буцааж авчрах боломж болж байна. Oюу толгойг өдөр бүр хөдөлгөж байдаг мянга мянган уурхайчин та бүхэн л энэ уурхайн жинхэнэ эрдэнэ! Цаашид өөрийн сошиал хуудсаар дамжуулан та бүхний ур чадвар, амжилт, үнэ цэнтэй түүхийг илүү тод томруун гаргах болно. Миний зорилго бол та бүхнийг сонсож, дэмжиж, хамтдаа илүү хүчирхэг ирээдүйг бүтээх явдал. Та бүхний итгэл, зүтгэл, хөдөлмөрт гүн талархал илэрхийлье" гэжээ.

Сүхбаатарын Мөнхсүх гэж хэн бэ?

С.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм.Тэрээр 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байжээ. С.Мөнхсүх нь анх 2012 онд “Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдон ажилласан байна.

С.Мөнхсүх нь 2022 оноос "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээс өмнө Австрали улсын Брисбен хотод Стратеги, хөгжлийн багийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан.

Тэрээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байжээ.С.Мөнхсүх нь Бостоны Зүүн хойд Их сургуулийг санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

Эх сурвалж: Т.САЙХАН polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 цаг 46 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 цаг 53 минутын өмнөХуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ7 цаг 57 минутын өмнөУ.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм8 цаг 1 минутын өмнөТост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ8 цаг 8 минутын өмнөБНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 13 минутын өмнөУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.