Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа. Тус байгууллагаас найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дундаж гадаргын температур 1850–1900 оны (аж үйлдвэржилтийн өмнөх үе) дундажтай харьцуулахад 1.44°C-аар (±0.13°C хазайцтай) дулаарсан байна.
Тус найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь хамгийн дулаан жил, үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ.
Мөн 2023–2025 онууд нь бүх найман өгөгдлийн цуваанд хамгийн дулаан гурван жил болж бүртгэгдсэн байна.
Түүнчлэн 2023–2025 оны гурван жилийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-аар (±0.13°C) өндөр байгаа бол сүүлийн 11 жил (2015–2025) дараалан хамгийн дулаан жилүүдэд тооцогдсоныг онцоллоо.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын яам
Facebook
Twitter
Youtube


Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна
Хонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногт иргэдийн дансанд орно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд.gif)

Сэтгэгдэл бичих