УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм


2-р сарын 2
14 цаг 55 минут

       Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний, хараат бус, бие даасан байгууллага үүсэн бий болсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Комиссын гурван гишүүн томилогдож, тангараг өргөснөөр энэ байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Нийт монголчуудын эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэн бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагыг энэ түүхэн өдөр /2026.02.02/ хөндөн хэлэлцлээ.

Шинэ Үндсэн хуулиа баталсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд үе үеийн парламент Монгол хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаар бодлого шийдвэрээ тодорхойлон гаргаж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тууштай ажиллаж ирсэн. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо бий болж, эрх зүйн зохих орчин бүрдсэн боловч өнөөдөр манай оронд хүний эрхийн хамгаалалт, баталгаажилт, хуулийн хэрэгжилттэй холбогдсон сорилтууд, шийдэл хүлээсэн олон асуудал байгааг нийгмээрээ мэдэрч байна. Улсын Их Хурал ХЭҮК-ын илтгэлийг жил бүр хэлэлцэж, тодорхой тогтоол, шийдвэрүүдийг баталж ирсэн. Энэ нь парламент хүний эрхийн асуудлыг нэг удаагийн хэлэлцүүлэг бус, байнгын анхаарлын төвд авч үзэх оролдлого хийж байгааг харуулж байна. Гэхдээ бид энд бодит байдлыг ил тод, шулуухан үнэлэх ёстой. Комиссын хараат бус байдал бол зөвхөн Комиссын асуудал биш, харин парламентын өөрийнх нь ардчилсан чанарын баталгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-25 жилд” хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр, өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг өнгөрсөн цаг дээр ярьж болохгүй. Хүүхдийн эрх, эмзэг бүлгийн хамгаалал, тэгш хүртээмж, дижитал орчин дахь эрхийн баталгаа зэрэг асуудал бодит сорилт хэвээр байна. Хүүхдийн эрхийн асуудал Комиссын илтгэлүүдэд олонтоо хөндөгдөж ирсэн нь санамсаргүй тоо биш. Хүүхдийн эрх бол ирээдүйн тухай сайхан үг бус, төр өнөөдөр ямар чанартай бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм. Үүнд парламент, төрийн байгууллагууд илүү харилцан уялдаатай, илүү хариуцлагатай, илүү системтэй ажиллах шаардлагатай хэвээр байна гэсэн юм. Улсын Их Хурлын даргын хувьд энэ жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг төрийн бодлогын төвд тавьж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бодит ажил болгоход онцгойлон анхаарч байгааг энд онцлон тэмдэглэв. Мөн хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, зөрчсөн, боомилсон хууль, журмын хүлээс чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь хүний эрхийг хөгжлийн хөгжлийн суурь гэж үзэх парламентын шинэ хандлагын илэрхийлэл хэмээн тодотгоод, Хүний эрхийн Үндэсний Комиссын үе үеийн гишүүд, ажилтан, хүний эрхийн хамгаалагчид, иргэний нийгмийн бүх төлөөлөлд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон хүний эрхийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэхүү хурлаар цаашид улсын хөгжлийн бодлогод хүний эрхэд суурилсан хандлагыг нэвтрүүлэх, “Хэнийг ч үл орхих” засаглалыг хөгжүүлэх, хууль тогтоомжуудад хүний эрхийн үнэлгээг тогтмол хийж, бодит хэрэгжилтийг хангуулахад үндэсний тогтолцоог ажиллуулах шаардлагатай гэсэн байр суурийг төр, иргэний нийгмийн төлөөллүүд илэрхийлсэн юм. Түүнчлэн ХЭҮК-ын 25 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, цаашид анхаарах тулгамдсан асуудлыг үе үеийн удирдлагууд танилцуулж, тайлагнаснаараа онцлог байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм4 цаг 48 минутын өмнөӨнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа4 цаг 54 минутын өмнөОюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?4 цаг 57 минутын өмнөИх жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө6 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ9 цаг 3 минутын өмнөЭ.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо9 цаг 6 минутын өмнөНийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна9 цаг 24 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь2 сар 2. 9:37УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ2 сар 2. 9:29Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо2 сар 2. 9:16Хонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой2 сар 2. 9:09УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ2 сар 2. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 сар 2. 8:57Цөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 сар 30. 9:51Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв1 сар 30. 9:42Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана1 сар 30. 9:32Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд1 сар 30. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 30. 8:57УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ1 сар 29. 17:28Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо1 сар 29. 14:36Агаарын чанарын хяналтын автомат сүлжээ орон даяар ажиллаж эхэллээ1 сар 29. 12:31“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ1 сар 29. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.