Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ


2-р сарын 3
9 цаг 07 минут

       Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Энэхүү хэлэлцээрээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд 367 нэр төрлийн барааг экспортлох, импортлоход тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бөгөөд ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд бүс нутгийн интеграцид нэгдэх, гадаад худалдааны зах зээлийг тэлэх, хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох юм.

Монгол Улс тус хэлэлцээрийн хүрээнд дотоодын түүхий эдэд тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн барааг экспортлосноор дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөгдөх, гаалийн тарифын бус хөнгөлөлт эдэлнэ. Мөн Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад импортлох бараа нь аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмж, ган төмөр, хийц, хүнд машин механизм зэрэг манай улсад үйлдвэрлэдэггүй барааг үйлдвэрлэлийн зориулалтаар, хямд өртгөөр авна. Хэлэлцээр гурван жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох зохицуулалттай.

Манай улсын хувьд Ази, Номхон далайн зарим улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулсан ч бусад улстай харьцуулахад хамгийн цөөн гэрээ байгуулсан орны тоонд багтдаг бөгөөд энэ нь далайд гарцгүй, газар зүйн байршлын хувьд хоёр улсын хооронд байрладгаас шалтгаалдаг аж.

Худалдааны хэлэлцээр байгуулснаар эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд шинэ зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулагчдад тогтвортой, шууд хөрөнгө оруулалт татах нөхцөл, боломж бүрдэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна32 минут 26 секундын өмнөЦасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна59 минут 30 секундын өмнөМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 5 минутын өмнөЭрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?1 цаг 10 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо1 цаг 32 минутын өмнөХудалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ1 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1 цаг 46 минутын өмнөГ.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг2 сар 2. 20:06УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм2 сар 2. 14:55Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа2 сар 2. 14:49Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?2 сар 2. 14:46Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө2 сар 2. 13:03УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ2 сар 2. 10:41Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо2 сар 2. 10:37Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна2 сар 2. 10:20Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь2 сар 2. 9:37УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ2 сар 2. 9:29Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо2 сар 2. 9:16Хонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой2 сар 2. 9:09УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ2 сар 2. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 сар 2. 8:57Цөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 сар 30. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.