Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?


2-р сарын 3
9 цаг 34 минут

     Сонгууль дөхөх бүрд “шинэчлэгддэг” хууль бол сонгуулийн хууль. Үүнийг эрх баригчид сайжруулалт, боловсронгуй болголт гэж нэрлэдэг ч бодит байдал дээр энэ нь эрх мэдлээ хадгалах, улс төрийн тооцооллоо баталгаажуулах алхам байсаар ирсэн. Сүүлийн хэдэн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс харахад л ойлгомжтой.

2012онд-Холимог тогтолцоо нэвтрүүлж, намын жагсаалт анх удаа орж ирэв. Энэ нь парламентын бүрэлдэхүүнд шинэ хүчнүүдийг оруулсан ч удалгүй “тогтворгүй парламент”-ын шалтгаан болж байсан гэхэд болно.

2016 он-Холимог тогтолцоог бүрэн халж, цэвэр мажоритар системд шилжив. Үр дүнд нь нэг нам нийт саналын 45 орчим хувийг авч, парламентын 80 гаруй хувийг эзэлсэн нь мөн л сонин үзэгдэл байв.

2020 он-Тойргийн тоо, хилийг дахин зурж, цар тахлын нэрийн дор сурталчилгааны хугацаа, хэлбэрийг хязгаарлав. Сонгуулийн өрсөлдөөн бодитоор тэгш байсан эсэх нь өнөөдөр ч маргаантай байсаар ирлээ.

2024он-Холимог тогтолцоог дахин сэргээж, сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, парламентын гишүүдийн тоог нэмэв. Төлөөллийг сайжруулна гэсэн тайлбар өгсөн ч бодит зорилго нь том намуудад илүү ашигтай байсан байж мэднэ. 

Харин 2028 оны сонгуулийн “зураг” ямар байх бол. Эрх баригчид болоод улс төрийн намууд дотооддоо одоогоос сонгуулийн хууль ямар байх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгон шалгаруулах гэдэг дээр ажиллаад эхэлсэн. 

Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулна гэж заасан. Тэгэхээр 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн хуулийн өөрчлөлт яригдаж таарна. Улс төрийн хүрээнд бүсчилсэн тойргийг халж, нэг аймаг нэг тойрог болно гэх яриа бий.  

Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Бүсчилсэн том тойрогт залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох эрх зөрчигдөж байгааг өнгөрсөн хугацаанд шүүмжилж ирсэн. Эмэгтэйчүүд, залуучуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах санхүүгийн асуудал. Тэдний урд маш том босгыг энэ бүсчилсэн тойрог тавьчихаж байгаа юм. Өөр нэг том сул тал бий. Сонгуулийн зардал шууд нэмэгдэж байгааг өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчид ярьж байна. Жишээлбэл, Хоёрдугаар тойрогт нэр дэвшлээ гэж бодоход Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад сонгуулийн кампанит ажил, сурталчилгаагаа явуулах болно. Ийм том газар нутагт сурталчилгаа явуулахад өндөр зардал гарах нь шууд харагдаж байгаа юм.

Бензин, шатахуунаас эхлээд ухуулагч нарын цалин хөлс гээд асуудал их байгаа. Тэгэхээр ирэх сонгуулиар бүсчилсэн хэлбэрийг “халах” өөрчлөлтийг хуульд оруулж магадгүй байна. Мөн МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн.

Тэрээр “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурваас дээш жил ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьж ажиллана” гэсэн. 

Өмнө нь намын даргаар сонгогдох үеэрээ ч "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан. Тэгэхээр ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болж байна. Өмнө нь эрх баригч намын жагсаалт том, мөнгөтэй улстөрчид, бизнесийн бүлэглэлийнх нь болдог “дүрэм"-тэй байв. Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтынхаа эхний хэсэгт экспертүүд, хоёр дахь хэсгийг түншлэлд, гурав дахь хэсгийг шинэ үеийн залууст өгч байгаагаа зарлаж, 48 хүний нэрийг танилцуулж байв. Энэ жагсаалтаас 18 хүн гишүүн болсон. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал гэсэн гишүүдтэй болсон. Тэгвэл МАН-ын 13 дугаар их хурлын үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Жагсаалтын гишүүд тэнгэрийн амьтад шиг л байна. Намын гишүүд нүүр хийх газаргүй болж байна.

Тааралдсан хүн танай нам чинь ийм. Тийм гэж байна. Дарга нар минь, амлалтдаа хүрэхгүй бол ширүүн юм болох ээ” хэмээж байсан. Намын жагсаалтыг намын шинэчилсэн дүрмээр зохицуулж болох ч жагсаалтын нэр дэвшигчидтэй холбоотой заалтыг ч Сонгуулийн хуульд оруулж мэдэх юм.

Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт есөн удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг. 2024 оны сонгуулийн хувьд жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байв. Ямартай ч 2026 он эхлэхтэй зэрэгцэн улс төрийн намууд дотоод зохион байгуулалтдаа анхаарч ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ ч дэлгээд эхэллээ.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ29 минут 30 секундын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна1 цаг 11 минутын өмнөЦасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна1 цаг 38 минутын өмнөМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 43 минутын өмнөЭрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?1 цаг 48 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо2 цаг 10 минутын өмнөХудалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ2 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 цаг 24 минутын өмнөГ.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг2 сар 2. 20:06УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм2 сар 2. 14:55Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа2 сар 2. 14:49Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?2 сар 2. 14:46Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө2 сар 2. 13:03УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ2 сар 2. 10:41Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо2 сар 2. 10:37Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна2 сар 2. 10:20Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь2 сар 2. 9:37УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ2 сар 2. 9:29Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо2 сар 2. 9:16Хонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой2 сар 2. 9:09УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ2 сар 2. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 сар 2. 8:57Цөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна1 сар 30. 13:45Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ1 сар 30. 13:36Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монголоос таван сэтгүүлч сурвалжилна1 сар 30. 11:50Тог тасрахад лифтний аюулгүй байдлыг хэн хариуцах вэ1 сар 30. 10:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.