Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ


2-р сарын 3
9 цаг 39 минут

     Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1953 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 860 хэрэг шинээр нээж, 321 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 140, Өмчлөх эрхийн эсрэг 66, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 91, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 3, Эдийн засгийн болон Авлигын гэмт хэрэг тус бүр 2, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

  • Б.Т нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
  • Б.М нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нь бусадтай нэгдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад Ц.Г-ийн нэр дээр гадаад паспорт гаргаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • О.З, Т.Б, Д.Т нар нь Pokerrr2 аппликейшн ашиглан “Lion Club” гэх нэртэй клуб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу цахим покер тоглоомыг зохион байгуулсан, улмаар уг ажиллагаанаас олсон ашгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага байгуулан, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Т.С нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “каннабис” гэх нэршилтэй 129.2 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Н.А нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 1.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Л.Ө нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй олсны ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, шавар гэх нэршилтэй бодисыг гарган авч бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 50 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 41 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 45 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 54 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 58 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 30 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 20 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 24 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 57 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 цагийн өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.