Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ


2-р сарын 3
11 цаг 49 минут

    БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /SCMP/. Хятадын Гуандун мужийн хог хаягдал дахин боловсруулах газрын нэгэн ажилтан цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас 29 мянган ам.доллароор үнэлэгдэх алт гарган авч буйг харуулсан бичлэг Хятадын нийгмийн сүлжээнүүдэд ихээхэн шуугиан тарьжээ.

Тодруулбал, Хүэйжөү хотын Чяо овогтон хоёр тонн электрон хог хаягдлыг дахин боловсруулж, 191 грамм алт гаргаж авч буй үйл явцыг үзүүлсэн байна. Уг бичлэг шууд таван сая гаруй хандалт авчээ. 

Чяо бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэлсний дараа Хятадын цахим худалдааны платформуудад хуучин SIM карт худалдах зарын тоо нэмэгджээ. Хятадын нийгмийн сүлжээ хэрэглэгчид Чяог “алхимич” гэж нэрлээд уг процесс гаднаасаа хялбар мэт харагдаж байгаа боловч бодит амьдрал дээр химийн мэдлэг, их туршлага шаарддаг гэдгийг онцолж байна. Харин Чяо хэлэхдээ, сонирхогчид гэртээ ийм оролдлого хийх нь аюултай бөгөөд хууль бус байж болзошгүй гэдгийг анхааруулжээ.

“Би тодорхой төрлийн цахилгаан хог хаягдлыг хууль ёсоор, бүх зөвшөөрлийн дагуу дахин боловсруулдаг. Миний зорилго бол мэргэжлийнхээ ур чадварыг харуулах явдал юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Хятадад үнэт металл боловсруулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг. Хууль бусаар боловсруулсан тохиолдолд 500 мянга хүртэл юаниар (72 000 ам.доллар) торгох, хүрээлэн буй орчныг бохирдуулсан бол хорих ялаар шийтгэдэг байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 15 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 39 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 38 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 46 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 49 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 54 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 16 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 21 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 25 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 30 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 15 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 23 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 12 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 20 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.