Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ


2-р сарын 3
16 цаг 01 минут

      Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” (ДЦС-5) төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.03) ажиллалаа. Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, улстөржилт, гацаа саадгүйгээр “ДЦС-5”-ыг барьж байгуулах хэрэгтэйг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. 

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилтын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 он буюу Дулааны хоёрдугаар цахилгаан станц ажилласнаас хойш 65 жил хуримтлагдсан үнсийг эхлээд зайлуулах юм. Үнсийг зөөж цэвэрлэсний дараа, дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөнө. 

“ДЦС-5” нь 300МВт  цахилгаан, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 2х150 мегаватт хүчин чадал бүхий хоёр блокоос бүрдэхээр тооцоолжээ. 2028 оны тавдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.  Төсөл хэрэгжсэнээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Таваншар, XXI хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, I, III, IV хороолол зэрэг бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм. 

“ДЦС-5 “ төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих бөгөөд нийт өртөг 658,563 сая ам.доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлийн, 20 хувийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Төслийн хүрээнд 2x150 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын системээс бүрдэх ба гадна станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжууд багтжээ. 

Энэ онд геологийн судалгаа, ерөнхий төлөвлөлт, үндсэн тоноглолын захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, суурийн ажил, зуух, турбин, генератор зэрэг үндсэн тоноглолын суурилуулалт, нарийн төвөгтэй технологийн угсралт, автоматжуулалт, хяналт удирдлагын системийн холболт, туршилт тохируулгын бэлтгэл ажлууд хийгдэнэ. 2027 онд зуух, турбин, генераторын иж бүрэн угсралт, системийн холболт, суурилуулалт үргэлжилж, 2028 оны эхний хагаст туршилт, тохируулга хийж, станцын нэг, хоёрдугаар блокийг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Тус станц нь усны хэрэглээг бууруулсан, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй технологитой байх юм. Мөн  орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэхэд чиглэгдсэн бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийг суурилуулснаар агаар мандалд ялгарах дэгдэмхий үнсийг 99 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж төслийн багийнхан Ерөнхий сайдад танилцууллаа. Станцын үнс зайлуулах системийг сайжруулж, хатуу хаягдлын менежментийг стандартын дагуу хэрэгжүүлж, усны дахин боловсруулалтын технологи ашиглаж, үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулах, байгалийн усны хэрэглээг багасгах бодлого баримтална. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ1 цаг 57 минутын өмнө“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай5 цаг 23 минутын өмнөСар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна6 цаг 6 минутын өмнөЦахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ6 цаг 9 минутын өмнөБали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ7 цаг 6 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна7 цаг 47 минутын өмнөЦасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна8 цаг 14 минутын өмнөМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 19 минутын өмнөЭрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?8 цаг 24 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо8 цаг 46 минутын өмнөХудалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ8 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн9 цагийн өмнөГ.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг2 сар 2. 20:06УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм2 сар 2. 14:55Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа2 сар 2. 14:49Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?2 сар 2. 14:46Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө2 сар 2. 13:03УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ2 сар 2. 10:41Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо2 сар 2. 10:37Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна2 сар 2. 10:20Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь2 сар 2. 9:37УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ2 сар 2. 9:29Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо2 сар 2. 9:16Хонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой2 сар 2. 9:09УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ2 сар 2. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 сар 2. 8:57Цөмийн эрчим хүчний сэдэв дахин босох уу?1 сар 31. 15:51“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ1 сар 30. 15:47Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ1 сар 30. 15:42Канад улсын боловсролын солилцооны хөтөлбөр зарлагдлаа1 сар 30. 13:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.