Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой


2-р сарын 4
9 цаг 05 минут

       Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ж.Цэнд-Аюушийнх нарны хавтангаар хэрэглээний цахилгаан, дулаан бүрэн шийдсэнээс хойш эрүүл, аюулгүй орчинд өнтэй дулаахан өвөлжиж байна. Өдрийн цагаар нарнаас авсан эрчим хүчээ батарей хураагууртаа нөөцөлж, оройн оргил ачаалын үеэр ашигладаг учраас төвийн эрчим хүчний системд дарамт үүсгэхгүйгээс гадна цаг хугацаа болоод зардлын хувьд эрс хэмнэлттэй шийдэл болсныг хэлж байв. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн. Улмаар өрхийн хэрэглээний 20 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг төвийн шугамд холбоход 9-15 шат дамжлагатай байсныг цэгцэлж, нэг жил саатдаг хүнд суртлыг арилгажээ. Яг энэ жишгээр Чингэлтэй дүүргийн 83 айл, өрх нүүрс түлэхгүйгээр, нарны илчээр цахилгаан, дулаанаа шийдэж, илүү гарсан эрчим хүчнээсээ орлого олох боломжтой болсон байна.

УИХ-ын дарга Н.Учрал “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г төр, хувийн хэвшил, салбарынхны оролцоонд тулгуурлан орон даяар хэрэгжүүлж, өрхийн хэрэглээнд болон аймаг, сумдын түвшинд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн 12 дугаар сард Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан юм. Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс 2026 оноос эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 68 айл, өрхөд нарны хавтан, батарейн системийг нэг техникийн нөхцөлтэйгөөр суурилуулж, төвийн шугамд холбох ажлыг эхлүүлээд байсан бол өнөөдрийн байдлаар ногоон эрчим хүч рүү шилжсэн айлууд 83 болж өргөжжээ. 

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар нарны хавтангийн ашиглалт, төвийн шугамын холболт болон илүүдэл эрчим хүчээ хэрхэн нийлүүлж байгаа талаар тус дүүргийн айлуудаар явж, санал солилцлоо. Нүүрснээс татгалзаж, ногоон эрчим хүчний ухаалаг шийдлээр өдөр тутмын хэрэглээгээ хангаж эхэлсэн айл, өрхүүд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Цахилгааны хязгаарлалтын үеэр ч цэнэг хэлбэрээр нөөцөлсөн дулаанаа ашиглаж, гар утасны аппликейшнээрээ нэвтрэн хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэснээ хянахаас гадна төвийн сүлжээнд нийлүүлж байгаа цахилгаанаа ч тооцох боломжтой аж. Ялангуяа залуу гэр бүлүүдийн хувьд цаг хугацаа хэмнэсэн ухаалаг шийдэл болсныг онцолж, үр хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовнихгүйгээр бусад ажлаа амжуулдаг талаараа ярьцгааж байлаа. Нарны хавтан бүхий системийг суурилуулахын тулд гэрийн дулаалгаа сайжруулж, цахилгааны аюулгүй байдлаа нэн тэргүүнд хангах ёстой аж. Эдгээр айлууд ойр хавийн хөршүүддээ эрчим хүч үйлдвэрлэгч өрх болсон жишиг туршлагаасаа хуваалцаж, улам олуулаа болохыг уриалж байсан юм.

Сэргээгдэх эрчим хүчийг манай улс цахилгаан, дулааны үндсэн шийдэл гэхээсээ илүү өрхийн хэрэглээнд болон суурин газруудад тархмал эх үүсвэрээр нэвтрүүлэх боломжтойг УИХ-ын дарга тодотгов. Иймд Чингэлтэй дүүргийг жишиг “ногоон бүс” болгон хөгжүүлж, өрхийн болон төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхний хэрэглээнд тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжилтийн оновчтой схемийг хэрэгжүүлнэ гэв. Үргэлжлүүлэн эрчим хүчний хэрэглээгээ бие даан үйлдвэрлэгч болсон Ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль дээр очлоо. Тус сургууль дээвэр дээрээ нийт 72 нарны хавтан суурилуулснаар анхны “ногоон” сургууль болжээ. 

Ийнхүү төвийн эрчим хүчнээс хамааралгүй болсноор сар тутам дүүргээс төлөгддөг байсан цахилгааны төлбөрөө 80 хувь хэмнэж байгааг сургуулийнхан хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн 51 байгууллага яг энэ жишгээр ногоон эрчим хүч рүү шилжихэд нийт 9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэх юм байна. Цаашид айл өрх болон орон нутгийн түвшинд тогтоолын хэрэгжилтийг хангуулж, холбогдох эрх зүйн орчноор баталгаажуулж ажиллана гэдгээ УИХ-ын дарга тодотгосон юм. Түүнчлэн ногоон эрчим хүч рүү шилжсэн айл өрх, албан байгууллагуудын тоон мэдээлэл, холбогдох судалгаанд суурилан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг эрэлхийлж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв2 минут 27 секундын өмнөЭнэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна55 минут 34 секундын өмнө1 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл1 цаг 13 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав1 цаг 16 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав1 цаг 37 минутын өмнөНарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн1 цаг 54 минутын өмнөДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ2 сар 3. 16:01“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай2 сар 3. 12:35Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна2 сар 3. 11:52Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ2 сар 3. 11:49Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ2 сар 3. 10:52Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна2 сар 3. 10:11Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна2 сар 3. 9:44Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ2 сар 3. 9:39Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?2 сар 3. 9:34Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо2 сар 3. 9:12Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ2 сар 3. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 сар 3. 8:58Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг2 сар 2. 20:06УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм2 сар 2. 14:55Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа2 сар 2. 14:49Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?2 сар 2. 14:46Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө2 сар 2. 13:03УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ2 сар 2. 10:41Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо2 сар 2. 10:37Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна2 сар 2. 10:20Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 02 дугаар сарын олголтын хуваарь2 сар 2. 9:37УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ2 сар 2. 9:29Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо2 сар 2. 9:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.