Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй “Сэргэлэн” дэд станц болон бусад бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцав.“Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ.
Төслийн хүрээнд 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц барина. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хоёрдугаар сард багтааж сонгон шалгаруулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав.

90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станцыг “Сэргэлэн” дэд станцтай холбож, оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах байдлаар давхар ашиглах юм.
Бөөрөлжүүт цахилгаан станц, Багануурын цахилгаан хуримтлуурын станц ашиглалтад орсон. Энэ хавар барилгын ажил нь эхлэх дулааны 5-р цахилгаан станц, “Сэргэлэн” дэд станц, 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц зэрэг шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Facebook
Twitter
Youtube


Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо
УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав.gif)

Сэтгэгдэл бичих