Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна


2-р сарын 4
11 цаг 39 минут

       Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг баталсан. Энэхүү шийдвэрийн үр дүнд Төв банкны зүгээс цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж буй орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллана. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, иргэдийн орлогыг хамгаалах бодлого, валютын ханш уян хатан тогтох зарчим баримтална. Мөн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдах макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулахаар шийдвэрлэсэн юм. 

Төв банкны бодлого, шийдвэрийг хүртээмжтэй хүргэж, хүлээлтийг удирдахад чиглэсэн олон нийттэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг төрөлжүүлж, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр үндсэн чиглэлд тусгажээ. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлогыг шинэчилж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж, иргэдэд санхүүгийн боловсрол олгох, үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчинг сайжруулах, “Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, холбогдох хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлнэ. Чанаргүй зээлийг бууруулах зорилгоор активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 

Иргэдээс ирүүлсэн хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримталж, зээлдэгчийн хэрэгцээ, салбарын онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо56 минут 19 секундын өмнөТөрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ1 цаг 8 минутын өмнөСар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна1 цаг 14 минутын өмнөТөрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна1 цаг 46 минутын өмнө"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв2 цаг 39 минутын өмнөЭнэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна3 цаг 32 минутын өмнө1 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл3 цаг 48 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав3 цаг 52 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав4 цаг 13 минутын өмнөНарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой4 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн4 цаг 30 минутын өмнөДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ2 сар 3. 16:01“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай2 сар 3. 12:35Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна2 сар 3. 11:52Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ2 сар 3. 11:49Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ2 сар 3. 10:52Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна2 сар 3. 10:11Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна2 сар 3. 9:44Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ2 сар 3. 9:39Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?2 сар 3. 9:34Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо2 сар 3. 9:12Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ2 сар 3. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 сар 3. 8:58Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг2 сар 2. 20:06УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм2 сар 2. 14:55Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа2 сар 2. 14:49Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?2 сар 2. 14:46Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө2 сар 2. 13:03УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ2 сар 2. 10:41Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо2 сар 2. 10:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.