“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо


2-р сарын 4
12 цаг 28 минут

     Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн 7Е анги, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 11Б ангийн сурагчид нийгмийн ухааны хичээлийн хүрээнд (2026.02.03) Төрийн ордонд зочилж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд оролцлоо.

Сурагчид Төрийн есөн хөлт их цагаан тугт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зургаа авхуулсны зэрэгцээ Төрийн бэлгэ тэмдгийн талаар мэдээлэл авлаа. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцан, Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрхийн талаарх видео контентыг үзэж, нийгмийн ухааны хичээлийн мэдлэгээ бататгав.

Хүүхэд, залууст парламентат ёс, ардчилал, хууль тогтоох үйл явцын талаар системтэй, зөв ойлголт өгч, оролцоотой, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангиас дээш ангийн сурагчид анги, хамт олноороо Төрийн ордонд зочилж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж, Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэх боломжтой юм.

Өнөөдөр нийт 6 байгууллагын 131 иргэн Төрийн ордонд зочиллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ27 минут 8 секундын өмнө“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо2 цаг 1 минутын өмнөТөрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ2 цаг 12 минутын өмнөСар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна2 цаг 18 минутын өмнөТөрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна2 цаг 49 минутын өмнө"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв3 цаг 42 минутын өмнөЭнэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна4 цаг 36 минутын өмнө1 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл4 цаг 52 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав4 цаг 55 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав5 цаг 17 минутын өмнөНарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой5 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн5 цаг 34 минутын өмнөДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ2 сар 3. 16:01“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай2 сар 3. 12:35Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна2 сар 3. 11:52Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ2 сар 3. 11:49Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ2 сар 3. 10:52Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна2 сар 3. 10:11Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна2 сар 3. 9:44Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ2 сар 3. 9:39Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх үү?2 сар 3. 9:34Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо2 сар 3. 9:12Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ2 сар 3. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2 сар 3. 8:58Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг2 сар 2. 20:06УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм2 сар 2. 14:55Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа2 сар 2. 14:49Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?2 сар 2. 14:46Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө2 сар 2. 13:03УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ2 сар 2. 10:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.