Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллаж байна. Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлсэн. Нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан. Алба хаагчийн уулзварын голд ажиллах цаг 38 хувиар багассан. Тухайн хэмнэсэн цаг хугацааг хяналт, шалгалт хийж, зөрчил арилгуулахад зарцуулж байна.
Ухаалаг хяналтын камераар замын хөдөлгөөнд 24/7 цагаар хяналт тавих боломж бүрдэж, авто замын гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг хугацаа алдалгүй илрүүлж, засварлаж байна. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө гэмтэл саатлыг засварлахад зарцуулах дундаж хугацаа 7-14 хоног байсан бол ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа гэмтэл саатлыг цаг тухайд нь илрүүлж, 0-3 хоногт засварладаг боллоо. Энэ нь олон хоногийн хугацаа хэмнэж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна алба хаагч, ажилчдын ажиллах цаг, ачааллыг хуваалцаж байгаа юм.
Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон явган хүний хөдөлгөөнд саад учруулж байршуулсан тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс чөлөөлж ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 онд 27,879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй, скүтерийг зорчих хэсгээс чөлөөлсөн.
Facebook
Twitter
Youtube


Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа
Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.gif)

Сэтгэгдэл бичих