Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Хоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 4 хэмээр хүйтэрч 19-21 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 4 хэмээр хүйтэрч 19-21 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 5 хэмээр хүйтэрч 19-21 хэм хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 6-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 09-нд Алтайн өвөр говиор цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 7-нд нутгийн баруун хагаст, 08-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Facebook
Twitter
Youtube


Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа.gif)

Сэтгэгдэл бичих