Дэлхийн загварын нийслэлүүдийн нэг Милан хотод болох “Милан–Кортина”- 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын баг эх орныхоо өв соёл, уламжлалыг орчин үеийн загварт шингээсэн, анхаарал татам хувцсаар олны нүдийг булаахаар боллоо.“Парис 2024”-ийн нээлтийн ёслолын хувцсаараа олон улсын загварын хүрээнд өндөр үнэлгээ авсан Монголын баг энэ удаа ч “Милан–Кортина”-2026-д загварлаг төрхөөрөө дахин тодорч байна. Нээлтийн ёслол 2-р сарын 6-нд болох юм.
13–15-р зууны Их Монголын эзэнт гүрэний үеийн өв соёлоос санаа авсан уг загварыг дотоодын брэнд “GOYOL” урласан бөгөөд Монголын хүйтэн өвлийг илтгэх ноолууран материал, орчин үеийн силуетийг ашиглажээ.
Хувцасны үндсэн элемент нь монголчууд олон зууны турш өмсөж ирсэн, өндөр захтай дээл бөгөөд уламжлалт нэхмэл, эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь онцлог. Хар хөх өнгө нь мөн нүүдэлчдийн бөө мөргөлийн итгэл үнэмшил дэх Мөнх Хөх Тэнгэрийг бэлгэдсэн утгатай гэж тайлбарлаж байна.
Үүнээс гадна Монголын багийн чөлөөт хувцаснуудыг зэрэг танилцуулсан бөгөөд уулын спортод тохирсон ноосон цамцууд нь нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийн дугуй хэлбэр, эсгий хийцийг санагдуулна.
Монголын багийн бүрэлдэхүүн
2026 оны өвлийн Олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно. Үүнд:
А. Ариунбат – Уулын цана
Б. Ачбадрах – Гүйлтийн цана
Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана
Монголын баг ийнхүү спортын талбараас гадна соёл, загварын тайзан дээр ч эх орныхоо өнгө төрхийг тод томруун харуулахад бэлэн боллоо хэмээн www.olympics.com онцоллоо.


Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэн УБТЗ-д “сэлэм эргүүлж” байна гэв үү
МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
МОНГОЛЧУУД: 2022 оны онцлох 10 үйл явдал
Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?
Олон улсад 100 хувь тэтгэлэгтэй суралцахад нь бид тусалъя
Дата 2 дахин нэмэгддэг боллоо... Дуусна гэж санаа зоволтгүй ээ
БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв
ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна.gif)

Сэтгэгдэл бичих