УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо


2-р сарын 5
10 цаг 26 минут

      Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна.

Тус хурлын эхний өдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 02-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хорооны гишүүдийг хүний эрхийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог бөгөөд арван гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Дэлхийн улс орнуудад парламентчид доромжлол, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харилцаанд өртөх, амиа алдах зэрэг аюулд байнга өртдөг аж. Иймд Парламентчдын хүний эрхийн хорооноос гишүүдээ хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх, шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна.

Өнөөдрийн байдлаар тус хороо парламентчдын эрхийг хамгаалахтай холбоотой 886 хэрэг дээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа1 цаг 28 минутын өмнөНийслэл хотод газар чөлөөлөх байршлууд1 цаг 37 минутын өмнөТөрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа1 цаг 40 минутын өмнөТал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна1 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо1 цаг 48 минутын өмнөЭдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо1 цаг 53 минутын өмнөМилан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас1 цаг 57 минутын өмнөБанкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ3 цаг 5 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-23 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн3 цаг 16 минутын өмнө“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа2 сар 4. 15:24Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө2 сар 4. 15:18Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ2 сар 4. 15:12Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно2 сар 4. 15:09Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов2 сар 4. 15:02Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ2 сар 4. 14:01“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо2 сар 4. 12:28Төрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ2 сар 4. 12:16Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна2 сар 4. 12:11Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна2 сар 4. 11:39"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв2 сар 4. 10:46Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна2 сар 4. 9:531 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл2 сар 4. 9:37Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав2 сар 4. 9:33Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав2 сар 4. 9:12Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой2 сар 4. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн2 сар 4. 8:55Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ2 сар 3. 16:01“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай2 сар 3. 12:35Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна2 сар 3. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.