Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа


2-р сарын 5
10 цаг 34 минут

            Япон Улсад суралцахаар явах гэж буй Г.Сэнгүн Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцсан сэтгэгдлээ “Парламентын танхим, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг бодитоор нь харж, танилцахад цаанаасаа сүрдмээр, гоё мэдрэмж төрсөн. Наадмын талбай руу залж явдгийг л телевизээр харснаас биш Тугны оройн дүрэлзсэн гал, бусад дүрслэл элемент бүр нь энгийн хэрнээ гүн гүнзгий утга учиртай, Монгол Улс минь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагтаа үүрд мандан бадрах бэлгэдэл шингээснийг сая мэдэж авлаа. Төрийн бүх бэлгэдлүүд, Төрийн ордны ханаар байрлуулсан урлагийн бүтээлүүд, Төрийн ордны хаалга үүднээс нь эхлээд бүх зүйлд нь төрөө дээдлэх үзэл санаа, төрийн ёс, дэг, ард түмний өв соёл, ёс заншлыг шингээсэн нь үнэхээр бахархам юм байна. Монгол хүн гэдгээрээ бахархах үзлийг минь Төрийн ордонтой танилцсан энэ аялал улам их бадраалаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцахдаа парламент, түүний түүх, парламент хэрхэн бүрддэгийг мэдэж, мэдлэгээ тэллээ” хэмээн хуваалцав

Түүний эмээ Д.Сайнбаяр, сэтгүүлч мэргэжилтэй. Хүү болон ач нарынхаа хамт Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт уламжилж, (2026.02.03) Төрийн ордонд зочиллоо. Тэрбээр, “Ач нарын маань зарим нь гадаадад суралцдаг, зарим нь суралцахаар явах гэж байна. Явсан газар бүрдээ Монгол хүн, эх оронтой хүн гэдгээ ухамсарлаж, төр улс гэж ямар байдгийг мэдрэг гэж зориуд дагуулж ирсэн зорилго биелж, хүүхдүүдэд минь маш их таалагдаж байна” хэмээсэн.

     Нийслэлийн Ерөнхий боловсролын “Гёте” сургуулийн сурагч 13 настай  Г.Чингүүн “Төрийн ордонтой танилцахад бүх зүйл сонирхолтой байна, олон шинэ зүйлийг мэдэж авлаа” хэмээн өгүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа1 цаг 27 минутын өмнөНийслэл хотод газар чөлөөлөх байршлууд1 цаг 36 минутын өмнөТөрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа1 цаг 39 минутын өмнөТал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна1 цаг 42 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо1 цаг 47 минутын өмнөЭдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо1 цаг 52 минутын өмнөМилан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас1 цаг 56 минутын өмнөБанкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ3 цаг 4 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-23 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн3 цаг 15 минутын өмнө“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа2 сар 4. 15:24Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө2 сар 4. 15:18Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ2 сар 4. 15:12Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно2 сар 4. 15:09Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов2 сар 4. 15:02Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ2 сар 4. 14:01“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо2 сар 4. 12:28Төрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ2 сар 4. 12:16Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна2 сар 4. 12:11Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна2 сар 4. 11:39"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв2 сар 4. 10:46Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна2 сар 4. 9:531 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл2 сар 4. 9:37Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав2 сар 4. 9:33Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав2 сар 4. 9:12Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой2 сар 4. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн2 сар 4. 8:55Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ2 сар 3. 16:01“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай2 сар 3. 12:35Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна2 сар 3. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.