УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа


2-р сарын 5
10 цаг 46 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал (2026.02.04) энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.

Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, бодитоор амсаж буйн хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, үр дүнг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцолж, COP17 хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа. Энэхүү олон улсын хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хууль тогтоох байгууллага шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг тэрбээр тэмдэглэж, НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын бодлогын удирдамж, мэргэжлийн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2025 оны долдугаар сард COP17 хурлын Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллах болсон тул Засгийн газраас COP17 хурлын дараагийн Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцууллаа.

Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад цөлжилттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын идэвх санаачилгыг сайшааж, COP17 хурлын бэлтгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газар болон Монголын ард түмэнд талархал дэвшүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсын манлайлал, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүнд COP17 бага хурал Конвенцид оролцогч талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх эерэг итгэлцэлд суурилсан талбар байх болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

Олон улсын бага хурлыг Монгол Улсын иргэдэд төдийгүй дэлхийн дахинд хүртээмжтэй бодит үр шим бүхий чухал үйл ажиллагаа болгохыг зорьж ажиллахаа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад дурдаж, парламентын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, бодит оролцоог хангах асуудалд онцгойлон анхаарна гэсэн юм. Иймд тэрбээр COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцах хүрээнд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилт, ган гачиг, газрын доройтлын эсрэг үйл хэрэгт олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож буйгаа танилцууллаа.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап Ван Хиердэн, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нью-Йорк дахь албаны захирал Ражеб Булхаруф болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа1 цаг 41 минутын өмнөНийслэл хотод газар чөлөөлөх байршлууд1 цаг 50 минутын өмнөТөрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа1 цаг 53 минутын өмнөТал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна1 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо2 цаг 1 минутын өмнөЭдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо2 цаг 6 минутын өмнөМилан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас2 цаг 10 минутын өмнөБанкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ3 цаг 18 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-23 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн3 цаг 29 минутын өмнө“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа2 сар 4. 15:24Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө2 сар 4. 15:18Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ2 сар 4. 15:12Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно2 сар 4. 15:09Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов2 сар 4. 15:02Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ2 сар 4. 14:01“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо2 сар 4. 12:28Төрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ2 сар 4. 12:16Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна2 сар 4. 12:11Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна2 сар 4. 11:39"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв2 сар 4. 10:46Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна2 сар 4. 9:531 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл2 сар 4. 9:37Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав2 сар 4. 9:33Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав2 сар 4. 9:12Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой2 сар 4. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн2 сар 4. 8:55Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ2 сар 3. 16:01“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай2 сар 3. 12:35Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна2 сар 3. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.