УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав


2-р сарын 5
13 цаг 53 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр /2026.02.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Элчин сайд М.Игавахаратай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Тусгай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг хэмээгээд, үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага хооронд туршлага солилцох, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх нь чухал гэдгийг тодотгоод үүнд парламент, ялангуяа парламентын бүлэг хоорондын харилцаа томоохон үүрэг гүйцэтгэж байгааг дурдлаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл-д хөрөнгө оруулалтын хөтөлбөр туссаныг Улсын Их Хурлын дарга тодотгоод, энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрбээр хүний, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх  “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдыг  зарчмын хувьд дэмжих эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна гэв. 

Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Их Хурлын даргатай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, олон улсын байдал ээдрээтэй байгаа энэ цаг үед манай хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гар нийлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрбээр 2026 онд хоёр орны айлчлал, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллана гээд, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Улсын Их Хурлын даргын хувьд манлайлал үзүүлж ажиллахыг хүслээ.

Түүнчлэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд баталсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар таатай мэдээлэл дуулгасанд сэтгэл хангалуун байна хэмээгээд  банкны шинэчлэлийг эрчимжүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад та бүхний дэмжлэг чухал гэдгийг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм2 минут 31 секундын өмнөБаялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж37 минут 40 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав1 цаг 42 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ2 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа4 цаг 49 минутын өмнөНийслэл хотод газар чөлөөлөх байршлууд4 цаг 58 минутын өмнөТөрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа5 цаг 1 минутын өмнөТал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна5 цаг 4 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо5 цаг 9 минутын өмнөЭдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо5 цаг 14 минутын өмнөМилан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас5 цаг 18 минутын өмнөБанкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ6 цаг 26 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-26 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн6 цаг 37 минутын өмнө“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа2 сар 4. 15:24Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө2 сар 4. 15:18Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ2 сар 4. 15:12Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно2 сар 4. 15:09Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов2 сар 4. 15:02Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ2 сар 4. 14:01“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо2 сар 4. 12:28Төрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ2 сар 4. 12:16Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна2 сар 4. 12:11Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна2 сар 4. 11:39"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв2 сар 4. 10:46Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна2 сар 4. 9:531 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл2 сар 4. 9:37Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав2 сар 4. 9:33Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав2 сар 4. 9:12Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой2 сар 4. 9:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.