“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм


2-р сарын 5
15 цаг 32 минут

        Судалгаа 1: Замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байна

Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-11 км/цаг, нийтийн тээврийн дундаж хурд 10-15 км/цаг байна. Харин өглөө, оройн оргил ачааллын үед зорчих хурд 5-8 км/цаг хүртэл буурч, хотын төв хэсэгт хөдөлгөөн бараг зогсолтын байдалд хүрдэг. Мөн хүн амын төвлөрөл, автомашины хэрэглээ тасралтгүй нэмэгдсэнээс замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байгаа судалгаа гарсан. Эдгээр хүндрэл нь иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмжид шууд нөлөөлж, нийтийн тээврийн системийн үр ашиг ч буурч байна.

 

Судалгаа 2: Тээврийн дэд бүтцийн систем хангалтгүй байна

“Улаанбаатар метро” төслийн хүрээнд 2024 оны дөрөвдүгээр улиралд иргэдийн дунд тээврийн дэд бүтцийн үнэлгээ, замын хөдөлгөөний тулгамдсан асуудлын талаарх санал асуулга явуулсан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 62 хувь нь хотын тээврийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдалд “сэтгэл ханамжгүй” хэмээн хариулжээ. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээг үнэлэхэд 34 хувь нь “сэтгэл ханамжгүй”, 47 хувь нь “сэтгэл ханамжтай” гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс харахад сүүлийн жилүүдэд хийгдсэн парк шинэчлэл тодорхой хэмжээнд үр дүн өгч буйг харуулж байгаа ч, нийт системийн ачааллыг дангаар шийдвэрлэхэд хангалтгүй хэвээр байгааг илтгэнэ.

Судалгаа3: Нийтийн тээврийн тогтолцоо хэт ачаалалтай байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн тогтолцоо нь автобусанд суурилсан, хэт ачаалалтай бүтэцтэй хэвээр байгаа нь хувийн автомашины хэрэглээтэй өрсөлдөх чадварыг сулруулж, иргэдийг автомашин ашиглах гол шалтгаан болж байна. Үүний зэрэгцээ авто зам өргөтгөх, шинээр барих арга хэмжээ нь богино хугацаанд тодорхой үр дүн өгдөг боловч урт хугацаанд автомашины хэрэглээг улам нэмэгдүүлдэг нь олон улсын хотуудын туршлага тодорхой харуулсан. Иймээс Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд их багтаамжтай, хурдтай, замын хөдөлгөөний нөхцөлөөс хараат бус нийтийн тээврийн шинэ шатанд шилжих зайлшгүй шаардлага тулгарч байна.

ШийдэлУЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ

Энэ шаардлагын бодит шийдэл нь метроны систем юм. Метро ашиглалтад орсноор хотын хэвтээ тэнхлэгийн гол гудамж, зам дагуу зорчилт 36.5 км/цагийн тогтмол хурдтай болж, нэг чиглэлд дунджаар 31.25 минут зарцуулах тооцоо гарсан байна. Оргил ачааллын үеийн галт тэрэг хоорондын хүлээлтийн хугацаа буюу интервал 4-5 минут байх бөгөөд оргил цагийн зорчигч урсгалын хүчин чадал 17,206 зорчигч байна. Энэ нь өнөөгийн авто зам, автобусанд суурилсан тээврийн системийн даацаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Түүнчлэн метро нь хотын орон зайн хөгжлийг зөв чиглүүлэх, дэд төвүүдийг тэнцвэртэй хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Метроны буудлуудын орчимд үйлчилгээ, ажлын байр төвлөрсөн нягтаршсан бүсүүд бий болсноор хотын төв рүү чиглэсэн нэг талын их урсгал саарч, суурьшлын бүтэц илүү зохистой болно. Мөн өвлийн эрс тэс уур амьсгалтай Улаанбаатар хотын хувьд цаг агаарын нөлөөнд бага автдаг, тогтвортой, найдвартай ажиллагаатай тээврийн хэрэгсэл гэдгээрээ метро нь нийтийн тээврийн системийн суурь шийдэл болж чадна.

Метро төслийг хэрэгжүүлэх нь тансаг сонголт бус, харин нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах стратегийн зайлшгүй шийдэл юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна1 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа1 цаг 47 минутын өмнө“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа1 цаг 55 минутын өмнө“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм1 цаг 59 минутын өмнөБаялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж2 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав3 цаг 38 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ4 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа6 цаг 45 минутын өмнөНийслэл хотод газар чөлөөлөх байршлууд6 цаг 54 минутын өмнөТөрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа6 цаг 57 минутын өмнөТал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна7 цагийн өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо7 цаг 5 минутын өмнөЭдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо7 цаг 10 минутын өмнөМилан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас7 цаг 14 минутын өмнөБанкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ8 цаг 22 минутын өмнөБ.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-28 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн8 цаг 33 минутын өмнө“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа2 сар 4. 15:24Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө2 сар 4. 15:18Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ2 сар 4. 15:12Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно2 сар 4. 15:09Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов2 сар 4. 15:02Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ2 сар 4. 14:01“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо2 сар 4. 12:28Төрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ2 сар 4. 12:16Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна2 сар 4. 12:11Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна2 сар 4. 11:39"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв2 сар 4. 10:46Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна2 сар 4. 9:531 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл2 сар 4. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.