
Сэрэмжлүүлэх мэдээ: Хоёрдугаар сарын 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Дархадын хотгороор, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 16-18 хэм хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 07-ноос 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 07-нд говь, талын нутгаар, 09-нд Алтайн уулс болон говийн бүс нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Facebook
Twitter
Youtube


Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд
Сэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ.gif)

Сэтгэгдэл бичих