УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа


2-р сарын 6
9 цаг 43 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал (2026.02.05) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлздэг гэдгээ Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа нь улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин, уул уурхай зэрэг салбаруудад эрчимтэй тэлж байгаад талархалтай байгаагаа  илэрхийлэв.

Хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд Британийн парламентад “Бүх намын Монголын бүлэг” 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинээр байгуулагдаж, бүлгийг 2025 оны 06 дугаар сард Монгол Улсад айлчилсан парламентын гишүүн Жэймс Вайлд санаачлан, өөрөө даргалж байгаад Улсын Их Хурлын дарга Н.Учрал баяртай байгаагаа илэрхийллээ.

Харин Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Британийн Парламентын найрамдлын бүлэг 1996 онд байгуулагдсан бөгөөд 2024 оны сонгуулиар шинээр бүрэлдсэн парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам улиран томилогдож, дэд даргаар Ж.Баярмаа, Д.Бум-Очир, гишүүдээр Т.Доржханд, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Н.Номтойбаяр, М.Сарнай, Л.Энхнасан нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн парламентад сонгогдсон үзүүлэлтээр Монгол Улс Азид тэргүүлэгч орны нэг болсон юм. Энэ амжилтаа бататгах, улам бүр өргөжүүлэх зорилгоор 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Олон улсын эмэгтэй парламентчдын чуулганд Британийн парламентын эмэгтэй гишүүдийг оролцохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал урив.

Монгол, Британи хоёр улсын харилцаанд боловсролын салбар онцгой ач холбогдолтой. Тиймээс ч улс орны ирээдүй болсон оюутан залуусыг дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжоор хангахыг зорьж, түүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулан англи хэлийг сургалтын үндсэн гадаад хэл болгосон явдлыг талууд сайшаагаад цаашид хүрсэн түвшинг улам ахиулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл хэрэгжүүлэх зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэн энэ хүрээнд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай УИХ-ын тогтоол батлуулаад байгаа талаар дурдсан. Энэхүү санаачилгын зорилго нь зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулдаг хүндрэлтэй хүчин зүйлсийг арилгах, зөвшөөрлийн тоо, үе шатыг бууруулах, эрх зүйн актуудыг сайжруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүд, тэр дундаа банкны реформ хэрэгжүүлэх зэрэгт оршино . “Чөлөөлье” санаачилгын хүрээнд  олон улсын томоохон банкнууд Монгол Улсад нэвтрэх нөхцөлийг бодитоор бүрдүүлэхийг зорьж байгаа тул Британийн банкнуудыг манай зах зээлийг сонирхоно гэж найдаж байна хэмээлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрсэн түвшинг худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх талаар санал нэгдэв.

Британийн банк болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудыг Монгол Улсын зах зээлийг сонирхоно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Ф.Блайт илэрхийлээд Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг болон Лондон Сити зэрэг байгууллагатай энэ талаар үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв.

Эцэст нь, Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг амжилттай зохион байгуулахад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт дэмжлэг үзүүлж байгаад УИХ-ын дарга Н.Учрал талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо39 минут 15 секундын өмнөОлимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг1 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна1 цаг 9 минутын өмнөЭпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй1 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа1 цаг 50 минутын өмнөНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ2 цаг 16 минутын өмнөТөв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана2 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 цаг 33 минутын өмнө“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна2 сар 5. 16:21УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа2 сар 5. 15:44“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа2 сар 5. 15:36“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм2 сар 5. 15:32Баялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж2 сар 5. 14:57УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав2 сар 5. 13:53Сэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ2 сар 5. 12:38УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа2 сар 5. 10:46Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд2 сар 5. 10:37Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа2 сар 5. 10:34Тал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна2 сар 5. 10:31УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо2 сар 5. 10:26Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо2 сар 5. 10:21Милан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас2 сар 5. 10:17Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ2 сар 5. 9:09Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-22 сар 5. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн2 сар 5. 8:58“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа2 сар 4. 15:24Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө2 сар 4. 15:18Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ2 сар 4. 15:12Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно2 сар 4. 15:09Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов2 сар 4. 15:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.