Эпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй


2-р сарын 6
10 цаг 06 минут
      АНУ-ын иргэн, санхүүч Жеффри Эпштейний хэргийн асар их хэмжээний нууц баримтуудыг Засгийн газраас нь олон нийтэд ил болгосноор тус хэрэг дахин дэлхийн анхаарлын төвд орж, улс төрийн маргаан, хууль эрх зүйн зөрчил, олон улсын мөрдөн шалгалтуудыг бий болгож байна.
Жеффри Эпштейний хэргийн талаар энд дарж уншина уу. Тэгвэл шинээр ил болсон Эпштейний баримтуудад Монгол Улстай холбоотой хэд хэдэн баримтууд дэлгэгдсэн.
Хамгийн олон нэр дурдагдсан хувь хүмүүс нь:
  1. Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн 219 удаа
  2. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа
  3. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа
  4. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 4 удаа
  5. Либерти Партнерс компанийн захирал Ч.Ганбат 194 удаа тус тус дурдагдсан гэж хэвлэлүүд мэдээлж буй.
Ерөнхийлөгч нар болон ерөнхий сайд шууд Эпштейнтэй харилцсан баримт олдоогүй харин тэдний өмнөөс Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат нар тэдний өмнөөс харилцаж байсан нь ил болсон бримтуудад байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өмнөөс Жеффри Эпштейнтэй харьцаж байсан Ч.Ганбатын талаар мэдээлэл хайхад тэрээр 2012 онд АНУ-ы иргэншилтэй болсон байгаа юм. Тэрээр “Либерти Партнерс” компаниараа дамжуулан Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр 2025 онд Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татагдан Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. Ингээд 2016 оны нэгдүгээр сард АНУ-аас төрийн гурван өндөрлөгт хандан захидал илгээж байжээ. Тус захидалд дурдаснаар тэрээр 2009 онд Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад нь танилцаж, сайдын орон тооны бус зөвлөхөөр томилогдож байж. Ингээд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-ийг 2010 оны 3 сарын 12-ны өдөр байгуулжээ. Харин 2013 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байсан. Харин энэ бүх ажил нь улстөржилтөөс болж гацаж, түүнийг 2015 онд АНУ-ын «McKinsey» гэх хуурамч компанийг байгуулан, бусдын хөрөнгийг булаасан, залилсан, мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин үүнээс хойш тус асуудал хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд Эпштейний хэргийн материал ил болоход Монгол Улсаас хамгийн их нэр дурдагдсан хүмүүсийн нэг байгаа юм. Гэхдээ тэрээр дандаа Ерөнхийлөргч асан Х.Баттулгын нэрийн өмнөөс Эпштейнтэй холбогдож байсан мэйлүүд ил болсон. Ч.Ганбатын намтар.
 Боловсрол:
  • 1974 оны 2-р сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн.           
  • 1982-1984 Нийслэлийн 23-р дунд сургууль,     
  • 1984-1990 Москва хотын Черёмушкины районы 102-р сургууль,         
  • 1990-1991 Нийслэлд Оросын 3-р сургуульд тус тус суралцсан.          
  • 1992-1995 ТИС-ийн КТМС-ийн Менежментийн ангийг Үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжлээр бакалавр цолтой төгссөн.           
  • 2001-2003 АНУ-ын Нью Хэйвэны их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
  • 2003-2005 АНУ-ын Колумбын их сургуулийг Олон улсын санхүү, эдийн засгийн магистр  зэрэгтэй төгссөн.   
Ажилласан байдал:
1993-1995 оюутан ахуй цагтаа Азийн хөгжлийн банкинд Зөвлөхийн орчуулагч, "Ажлын байр нэмэгдүүлэх төслийн" мэдээллийн системийн дотоодын зөвлөхөөр ажилласан.
1995-2001 “Буян холдинг” ХХК-д Гүйцэтгэх захирлын туслах, Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан.       
2005-2009 Нью Йорк хотод ХБНГУ-ын “COMMERZBANK AG” банкны International Structured Finance хэлтэст Ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна1 цаг 48 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 12 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 11 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 20 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 23 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 27 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов5 цаг 49 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ5 цаг 54 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг5 цаг 58 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 3 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 48 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 56 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 45 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ7 цаг 53 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.