Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг


2-р сарын 6
10 цаг 30 минут

      Хүн төрөлхтний эв найрамдалын бэлгэ тэмдэг болсон өвлийн XXV олимпын наадамд оролцох гурван тамирчнаа цувралаар танилцуулж байна.

Энэ удаа олимпын цасан замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдынхаа залгамж болсон олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалагийг товч танилцуулъя.

Монгол Улсын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалагийн Төв аймгаас их спортын гараагаа эхэлсэн тамирчин юм. Гүйлтийн цана, биатлон, хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэж эх орныхоо нэрийг олон улсын тавцанд мандуулж явсан тэрбээр өвлийн олимпод анх удаа оролцох гэж байгаа нь энэ.

Өвөл нь цана углаж, зун нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан Э.Ариунтунгалаг Азийн кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн Нанжины Азийн хүүхдийн спортын II наадмаас халхалттай гүйлтийн төрлөөр хүрэл медаль авч Монголын багийнхныг баярлуулж байлаа. 110 гаруй тамирчны өргөн бүрэлдэхүүнтэй энэхүү наадамд оролцсон Монголын багаас жүдо бөхөөр хоёр тамирчин хүрэл медаль авсан байв. Медалийн найдвар тасарлаа гэж бодтол Э.Ариунтунгалаг 110 метрийн халхалттай гүйлтийн төрөлд хүрэл медаль энгэртээ зүүж, монголчуудыг баярлуулсан түүхтэй. 2009 оноос цанын спортод хөл тавьсан тэрбээр 2014 оноос биатлоноор хичээллэсэн ч Монголд тэмцээн уралдаан болдоггүй, энэ төрлөөр шигшээ баггүй учраас цана руу буцаад хөрвөсөн. Ингээд гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр шигшээ багт данстай болж, амжилтынхаа гарааг эхлүүлэв.

Гэвч 2019 онд Монголын биатлоны холбооноос түүнд санал тавьснаар дахин биатлоноор хичээллэх болсон юм. Ингэхдээ биатлоны насанд хүрэгчдийн УАШТ-д Монгол Улсаас оролцсон анхны тамирчин болж, тухайн үед гаднын хэвлэлүүдэд “Монголоос эмэгтэй тамирчин ганцаараа ирж ДАШТ-д оролцож байна” хэмээн мэдээлж байсан бол Олон улсын биатлоны холбооны удирдлагууд “Монголчууд нэг ч болтугай тамирчнаа бэлтгээд ДАШТ-д оролцуулж байгаад маш их баяртай байна. Цаашид нэг биш бүтэн багаараа оролцох боломжтой” гэж байв.

Гурван жил “буутай цаначин” болсон тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сараас гүйлтийн цанадаа эргэн ирснээр өнөөдөр олимпын наадамд оролцох эрхээ авч Миланд бэлтгэлээ базааж байна. Зэвсэгт хүчнийн тамирчин гэгдэх Э.Ариунтунгалаг дэслэгч цолтой бөгөөд Монгол Улсын гүйлтийн цанын 26 удаагийн аварга, Цэргийн мэргэжлийн 2022 оны аварга, марш, тактикийн тусгай бэлтгэлийн 4 удаагийн аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, гүйлтийн цанын дэлхийн аваргын “А” ангиллын тамирчин билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сард БНСУ-д болсон Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний хувьд 31 насандаа анхны олимпдоо оролцохоор Италийн Тесеро хотын цанын баазад бэлтгэлээ хангаж байна. Гүйлтийн цанын тэмцээн Валь де Фьемме дахь “Tesero cross country skiing centre”-д хоёрдугаар сарын 7-22-нд болох юм. Манай тамирчны хувьд маргааш скиатлон (10 км чөлөөт + 10 км сонгодог), 10-нд спринт, 12-нд сонгодог тэшилтээр уралдана.

 

 

 

Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 цаг 38 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.