Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо


2-р сарын 6
10 цаг 54 минут

      Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52 мянга гаруй камерыг суурилуулж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ашиглаж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “Гэр хороолол, гудамж талбайг камержуулах чиглэлээр 2500 цэгийн судалгаа, тооцоог хийж байна. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил илрүүлэхдээ ААН, айл өрхийн хяналтын камерыг нэг бүрчлэн шалгадаг байсан. Ингэхдээ камерын чанар муу, харагдах өнцөг хязгаарлагдмал, бичлэг хадгалах хугацаа богино, шөнийн цагаар улсын дугаар таних боломжгүй зэрэг хүндрэл тулгарч, нотлох баримт устах, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах эрсдэл бий болдог байсан. Харин теле камерын нэгдсэн болон дэд төв ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан камеруудыг нэмэгдүүлснээр камерын бичлэгийг нэг төвлөрсөн цэгээс шүүн үзэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, маршрут, хөдөлгөөнийг хурдан тогтоох боломж бүрдсэн. Ингэснээр хэрэг илрүүлэх хугацаа 10–20 дахин богиносож, мөрдөн шалгах ажиллагаа илүү шуурхай болж байна. Мөн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх байдал сайжирч, зөрчил буурч, гэмт хэрэг, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн” гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн нэгдсэн хяналтын теле камерын системийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын бүх авто зам, гол уулзвар, нэгдүгээр эгнээ тасралтгүй камержсан. Өнөөдрийн байдлаар нэг хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийг тогтоож, баримтжуулах хугацаа дунджаар 30 минутаас 2 цаг болж буурсан нь өмнөхтэй харьцуулахад 10–20 дахин хурдан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн теле камерын хяналтын нэгдсэн системд холбогдсон 4113 камерын тусламжтайгаар:

  • Зам тээврийн осол – 365
  • Гэмт хэрэг – 261
  • Замын хөдөлгөөнд оролцсон маршрут – 333
  • Хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг – 76
  • Бусад – 382
  • Нийт 1417 удаагийн камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад хүргүүлэн, гэмт хэрэг илрүүлэхэд хамтран ажилласан байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна18 минут 5 секундын өмнөНийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо1 цаг 57 минутын өмнөОлимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг2 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна2 цаг 26 минутын өмнөЭпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй2 цаг 45 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа3 цаг 8 минутын өмнөНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ3 цаг 33 минутын өмнөТөв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана3 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн3 цаг 51 минутын өмнө“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна2 сар 5. 16:21УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа2 сар 5. 15:44“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа2 сар 5. 15:36“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм2 сар 5. 15:32Баялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж2 сар 5. 14:57УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав2 сар 5. 13:53Сэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ2 сар 5. 12:38УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа2 сар 5. 10:46Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд2 сар 5. 10:37Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа2 сар 5. 10:34Тал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна2 сар 5. 10:31УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо2 сар 5. 10:26Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо2 сар 5. 10:21Милан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас2 сар 5. 10:17Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ2 сар 5. 9:09Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-22 сар 5. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн2 сар 5. 8:58“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа2 сар 4. 15:24Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө2 сар 4. 15:18Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ2 сар 4. 15:12Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно2 сар 4. 15:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.