Спортын хамгийн том баяр наадам, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл “Милан-Кортина-2026” наадмын тэмцээн уралдааныг Монголд 6 телевизийн 8 сувгаар албан ёсоор шууд дамжуулж эхэллээ.
Тус наадмыг манай улсын NTV телевиз Олон улсын олимпын хорооны албан ёсны шууд дамжуулагчийн онцгой эрхийн гэрээнийхээ хүрээнд Монгол Улс даяар олимпын наадмыг өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хамтарч, нэгдсэн зохион байгуулалттай үзэгчдэдээ хүргэж байна.
Тухайлбал, NTV, NSports сувгаар уран гулгалт, бобслей, скиатлоны тэмцээнийг хүлээн авч үзэх боломжтой. Харин “С1”-ээр гүйлтийн цана, снөүборд, цанын ууланд авиралт, “Боловсрол” сувгаар биатлон, фрийстайл цана, чарганы тэмцээнийг үзүүлэх юм. Тэгвэл “Сүлд” телевизийнхэн тэшүүр, уулын цана, цананы хоёр төрөлтийг, МҮОНТВ, MNB Sport сувгаар хоккей, кёрлинг, трамплин харайлтыг, “Тэнгэр” телевизээр кёрлинг, хоккей, шорт трейкийг шууд хүлээн авч үзэх боломжтой.
Харин наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг бүх сувгаар дамжуулна. Спортын 16 төрлийн 109 тэмцээн уралдааныг нэгийг ч алгасалгүй хүргэх аж.
Facebook
Twitter
Youtube


И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо
Монголын шатарчид алт, хос мөнгөн медальтай ирж байна
Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна
Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно

Сэтгэгдэл бичих