Монгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв


2-р сарын 6
15 цаг 08 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал (2026.02.05) Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал, Австрали Улс бол манай улсын гуравдагч хөрш бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш орнуудын нэг гэдгийг онцлоод хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хагас зуун жилийн туршид уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй болон сэргээгдэх эрчим хүчний салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж байгааг тэмдэглээд  Австралийн парламентад Австрали-Монголын найрамдлын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна гэлээ. Цаашид хоёр улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. 

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлснээ мэдээлж, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засгийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө эхлүүлсэн ажлуудаасаа дурдлаа. Уг санаачилгын хүрээнд зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг тэлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль, тогтоомжийн давхардал, хүний эрхийн зөрчлийг арилгах зэрэг ажлууд багтаж байгаа аж. Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд олон улсад нөлөө бүхий банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгааг дуулгалаа. Энэ санаачилгыг Австралийн банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Элчин сайд Лео Зенг, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Австрали, Монгол хоёр улс алс хол оршдог ч ардчиллын нийтлэг үнэт зүйлс, иргэд хоорондын гүн хэлхээ холбоонд тулгуурлан найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэлээ. Түүнчлэн УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгаар дамжуулан ногоон эрчим хүчний шилжилтийг эхлүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшинд нэмэгдүүлэх зорилтот ажлуудыг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг түншлэлийг идэвхжүүлэхтэй холбоотой Австралийн санаачилгуудаас дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна1 цаг 27 минутын өмнөНуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна1 цаг 30 минутын өмнөМилан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл1 цаг 34 минутын өмнөМонгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв1 цаг 50 минутын өмнөБаялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо1 цаг 54 минутын өмнөӨвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна4 цаг 26 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо6 цаг 4 минутын өмнөОлимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг6 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна6 цаг 33 минутын өмнөЭпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй6 цаг 52 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа7 цаг 15 минутын өмнөНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ7 цаг 40 минутын өмнөТөв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана7 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн7 цаг 58 минутын өмнө“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна2 сар 5. 16:21УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа2 сар 5. 15:44“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа2 сар 5. 15:36“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм2 сар 5. 15:32Баялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж2 сар 5. 14:57УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав2 сар 5. 13:53Сэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ2 сар 5. 12:38УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа2 сар 5. 10:46Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд2 сар 5. 10:37Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа2 сар 5. 10:34Тал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна2 сар 5. 10:31УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо2 сар 5. 10:26Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо2 сар 5. 10:21Милан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас2 сар 5. 10:17Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ2 сар 5. 9:09Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-22 сар 5. 9:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.