Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа


2-р сарын 6
18 цаг 48 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон, дэлхийн шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.

2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн дэлхийн дуучныг бэлтгэсэн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөд баяр хүргэлээ. 

Шавийн маань амжилтад Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн багш нар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хувь нэмэр их. Монгол хүний чадвараас илүү Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаагийн илрэл юм гэдгийг гавьяат багш Ц.Ерөө уулзалтын үеэр хэлж байлаа. 

Тоглолтын шахуу хуваарьтай ажилладаг. Цагаан сараар аав, ээждээ золголгүй зургаан жил боллоо. Энэ жил Монголдоо цагаан сараа тэмдэглэнэ гэж Э.Амартүвшин хэллээ. Лондонд “Травиата” дуурийн дараалсан зургаан тоглолт хийгээд эх орондоо өчигдөр ирсэн. Дуурийн театртаа “Травиата” дуулна гэлээ.

Дуурийн урлаг өндөр хөгжсөн улс орнуудын театртын удирдлага, уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Дуурийн урлагийн том дуучдыг эх орондоо урьж дуулуулах, монгол үзэгчдэдээ танилцуулах зорилго тээж яваагаа уран бүтээлч сонирхууллаа.  

Соёл урлаг, спорт бол гадаад харилцааны зөөлөн хүчний чухал бодлого юм. Энэ бодлогод чухал хувь нэмрээ оруулж буй дэлхийн шилдэг баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайд Г.Занданшатар дахин баяр хүргээд, өмнөө тавьсан бүх зорилгоо биелүүлэхийн ерөөл тавилаа. 

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм. 

Энхбатын Амартүвшин олон улсын уралдаан, тэмцээнүүдэд  гаргасан амжилт: 

·       2011 – “Baikal” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Улан-Үдэ, ОХУ)  1-р байр

·      2011 – XIV Чайковскийн олон улсын уралдаан (Санкт-Петербург)  2-р байр, үзэгчдийн нэрэмжит шагнал

·      2012 – Placido Domingo “Operalia”олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Бээжин, Хятад)  1-р байр

·      2013 – 50 дахь “Francisco Viñas” олон улсын уралдаан (Барселона) 2-р байр

·      Орос хөгжмийн шилдэг дуучин, Sabadell Опера найзуудын тусгай шагнал

·      2015 – BBC Cardiff Singer of the World  Үзэгчдийн нэрэмжит шагнал

·      2016 – Seoul International Competition 3-р байр

·      2018 онд ОХУ-ын Большой театрын “Bravo” шагнал

·      2020 болон 2023 онд Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритоншагналыг хоёр удаа хүртсэн.

·      2024 онд дэлхийн агуу баритон “Ettore Bastianini”-д нэрэмжит “Trofeo di Bronzo” шагналыг хүртсэн.Энэхүү шагналаар дэлхийн алдартай 
дөрвөн баритон шагнагдаж байсан бол тав дахь нь Э.Амартүвшин болсон. 

·      2025 онд Rome Opera Star Award “Best Baritone” шагнал хүртсэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа1 цаг 53 минутын өмнөСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна5 цаг 11 минутын өмнөНуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна5 цаг 14 минутын өмнөМилан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл5 цаг 17 минутын өмнөМонгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв5 цаг 33 минутын өмнөБаялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо5 цаг 38 минутын өмнөӨвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна8 цаг 9 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо9 цаг 48 минутын өмнөОлимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг2 сар 6. 10:30УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна2 сар 6. 10:25Эпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй2 сар 6. 10:06УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа2 сар 6. 9:43НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ2 сар 6. 9:18Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана2 сар 6. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 сар 6. 9:00“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна2 сар 5. 16:21УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа2 сар 5. 15:44“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа2 сар 5. 15:36“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм2 сар 5. 15:32Баялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж2 сар 5. 14:57УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав2 сар 5. 13:53Сэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ2 сар 5. 12:38УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа2 сар 5. 10:46Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд2 сар 5. 10:37Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа2 сар 5. 10:34Тал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна2 сар 5. 10:31УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо2 сар 5. 10:26Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо2 сар 5. 10:21Милан–Кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцас2 сар 5. 10:17Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ2 сар 5. 9:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.