Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна


2-р сарын 7
13 цаг 38 минут

      Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг долоо хоногт гурван удаа хамруулж байна. Ирэх жил нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахыг зорьж байгаа. Энэхүү “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс “АПУ дэйри” ХХК-д ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагч буюу 450 мянган хүүхдэд сүү өгөхийг зорьж байна. Дөрвөн улирлын туршид сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Сүүний үйлдвэрүүдэд сүү нийлүүлдэг фермерүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр нийлүүлэлт өснө. Мөн ирэх жилээс сүүний автоматуудыг сургууль дээр нь байршуулаад тогтсон цагаар сүүгээ гаргаж өгдөг зохион байгуулалтад орохыг зорьж байна” хэмээн онцоллоо.

“АПУ дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай ““АПУ дэйри” ХХК хотоос 300 км дотор зун 1800, өвөл 700 фермерээс жилдээ 22 сая литр сүү татан авч байна. Үйлдвэртээ дэлхийд тэргүүлэгч Европ стандартын Герман, Итали, Шведийн тоног төхөөрөмж ашигладаг. D витаминаар баяжуулсан “Сайн” сүүг 2022 оноос сурагчдад өгч байгаа. “Сайн” сүүг монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, шимт бодисын дутагдлаас сэргийлэх зорилгоор үнээний цэвэр сүүгээр хийдэг. Монгол Улсад бэлчээрийн мал аж ахуй голлодог учраас зундаа сүүний нийлүүлэлт сайн. Харин өвлийн улиралд нийлүүлэлт багасдаг. Тиймээс сүүний нийлүүлэлтийг тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд сүүний үнээ худалдаж авахад фермерүүдэд дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Бид мөн тараг, сүү хийх процессыг хүүхдүүд, хүмүүст нээлттэй үзүүлдэг үйлдвэр барьж байгаа. Сүү хөтөлбөртэй холбоотой таны санаачилгуудыг дэмжиж хамтарч ажиллана” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо1 цаг 46 минутын өмнөХ.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна1 цаг 50 минутын өмнөЗах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана1 цаг 56 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа2 сар 6. 18:48Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна2 сар 6. 15:31Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна2 сар 6. 15:28Милан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл2 сар 6. 15:24Монгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв2 сар 6. 15:08Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо2 сар 6. 15:04Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна2 сар 6. 12:32Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо2 сар 6. 10:54Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг2 сар 6. 10:30УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна2 сар 6. 10:25Эпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй2 сар 6. 10:06УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа2 сар 6. 9:43НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ2 сар 6. 9:18Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана2 сар 6. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 сар 6. 9:00“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна2 сар 5. 16:21УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа2 сар 5. 15:44“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа2 сар 5. 15:36“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм2 сар 5. 15:32Баялгийн сангийн гол автор нь Г.Занданшатар гэдэг Монгол төрийн ой санамж2 сар 5. 14:57УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав2 сар 5. 13:53Сэрэмжлүүлэг: Өчигдөр залилах гэмт хэргийн 24 тохиолдол бүртгэгджээ2 сар 5. 12:38УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа2 сар 5. 10:46Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд2 сар 5. 10:37Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа2 сар 5. 10:34Тал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна2 сар 5. 10:31УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо2 сар 5. 10:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.