О.Номинчимэг нарын Улсын Их Хурлын 74 гишүүнээс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2026.02.06/ хуралдав.
Хуулийн төслийг иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор боловсруулсан талаар төсөл санаачлагчид танилцуулж байсан билээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахалж, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ өдрийн хуралдаанаараа ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Б.Жаргалан, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар цахимаар оролцов. Мөн Монгол Улсад худалдаалагдаж байгаа импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллан хуулийн төслийн талаар иргэдэд танилцуулсан бөгөөд олон нийтээс ирүүлсэн саналуудын талаар хэлэлцлээ.
Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөл, салбарын олон улсын эрдэмтэн судлаач, шинжээч, орон нутгийн хүүхэд хамгааллын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл сонсохоор тогтлоо.
Ажлын алба
Facebook
Twitter
Youtube


Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна
Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо
УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой нэгдүгээр сард танилцсан иргэдийн 68 хувь нь орон нутгаас иржээ.gif)

Сэтгэгдэл бичих