“Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадамд оролцох тамирчдын зорилго бол яахын аргагүй олимпын алтан медаль. Олимпын медаль нь зөвхөн спортын амжилтын илэрхийлэл төдийгүй зохион байгуулагч хот бүрийн соёл, түүхийг шингээсэн онцгой бэлгэ тэмдэг болсоор ирсэн.
2026 оны олимпын медалийг Итали Улсын зоос, үнэт цаасны үйлдвэр “Zecca dello Stato” дахин боловсруулсан метал, сэргээгдэх эрчим хүч ашиглан урласан нь Олимпын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.
Медаль бүр хоёр хэсэгт хуваагдсан загвартай бөгөөд энэ нь наадмыг хамтран зохион байгуулж буй Милан болон Кортина д’Ампеццо хотуудын нэгдлийг бэлгэднэ.
Нэг талд нь Олимпын таван цагариг харин нөгөө талд нь спортын төрөл, тэмцээний байршил болон “Милан–Кортина”-2026-ийн албан ёсны лого сийлбэрлэгджээ.

Нийт
735 Олимпын медаль (245 алт, 245 мөнгө, 245 хүрэл)
411 Паралимпын медаль (137 алт, 137 мөнгө, 137 хүрэл)-ийг тамирчдад гардуулах бөгөөд медалийн хоёр хэсэг нь нэг нь толигор, нөгөө нь барзгар гадаргуутай бөгөөд эвлүүлдэг тоглоом мэт таарч нийлэх хийцтэй.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэн УБТЗ-д “сэлэм эргүүлж” байна гэв үү
МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
МОНГОЛЧУУД: 2022 оны онцлох 10 үйл явдал
Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?
Олон улсад 100 хувь тэтгэлэгтэй суралцахад нь бид тусалъя
Дата 2 дахин нэмэгддэг боллоо... Дуусна гэж санаа зоволтгүй ээ
БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв
ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна.gif)

Сэтгэгдэл бичих