Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, үг хэлэхдээ
“Шатар бол тэсвэр тэвчээр шаардсан оюуны их спорт. Оюун бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөл сайжруулах зэргээр хувь хүний хөгжлийг тэтгэдэг спорт” гэдгийг онцоллоо. Мөн шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлын хүрээнд тус аймаг багш нараа хэдийнээ бэлдсэн байгааг сайшаав.
Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд зургаан насны ангилалд 160 орчим хүүхэд өрсөлдөж байна. Насны ангилал тус бүрд эхний гурван байрт шалгарсан шатарчид Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.
Өмнөговь аймаг тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил таван настай буюу цэцэрлэгийн хүүхдүүдийг тэмцээнд оролцуулж эхэлжээ.
Өмнөговь аймаг шатрын спортын баялаг уламжлалтай. Тус аймгийн шатарчин Б.Халиун шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгөн медаль, 2019 онд алтан медаль хүртсэн. Мөн тус аймгийн шатарчин С.Төгөлдөр уг тэмцээнд 2022 онд түрүүлж байжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар дараа нь Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэдтэй уулзлаа.
Facebook
Twitter
Youtube


Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна
Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо
УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.gif)

Сэтгэгдэл бичих