УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална


2-р сарын 9
9 цаг 03 минут

      Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан.

2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын дарга ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо. Тэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа, хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах чиглэлд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгаа талаар онцоллоо. Мөн ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл Улсын Их Хуралд танилцуулагдсан байдаг, үүнээс Улсын Их Хурлын 8 тогтоол, ХЗБХ-ны 10 тогтоол батлагдсан байна. Эдгээр тогтоолд тусгагдсан санал, зөвлөмжийг мөн анхаарч холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллах талаар дурдлаа.

Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажиллаж иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцох хүрээнд нийтлэг асуудлуудыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүсэв.

  • Төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон шийдвэр хэрэгжихгүй байгаа, цалин хөлсийг ялгавартай тогтоодог, төрийн албан хаагчдын цомхотгол нь төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг, ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчтай холбоотой хүсэлтүүдийг анхаарах шаардлагатай байгааг холбогдох ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг хүслээ.
  • Ахмад настны тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа.
  • Орон нутагт тулгамдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, газар олгох эрхийг орон нутагт шилжүүлэх талаар анхаарах иргэдийн саналыг танилцуулсан.
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос нөлөөлөлд өртөж байгаа аймаг, сумдад илүү хуваарилахтай холбоотой иргэдээс гарсан саналуудыг онцолж байв.
  • Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, малчин өрхийн амжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байх асуудлыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүссэн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах талаарх иргэдийн саналыг Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагчдад танилцуулан, анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг нийтлэг асуудлуудыг онцолж анхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ28 минут 21 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ31 минут 54 секундын өмнөСэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ37 минут 39 секундын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ59 минут 46 секундын өмнөМаршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ1 цаг 4 минутын өмнөХилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов1 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо1 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн1 цаг 39 минутын өмнөМонголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ2 сар 8. 13:05Өмнөговь аймаг шатрын сургалт заах багш нараа бэлджээ2 сар 8. 12:58Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ2 сар 8. 12:54“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана2 сар 8. 12:49“Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль2 сар 8. 12:45Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо2 сар 7. 13:42Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна2 сар 7. 13:38Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана2 сар 7. 13:33Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа2 сар 6. 18:48Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна2 сар 6. 15:31Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна2 сар 6. 15:28Милан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл2 сар 6. 15:24Монгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв2 сар 6. 15:08Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо2 сар 6. 15:04Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна2 сар 6. 12:32Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо2 сар 6. 10:54Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг2 сар 6. 10:30УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна2 сар 6. 10:25Эпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй2 сар 6. 10:06УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа2 сар 6. 9:43НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ2 сар 6. 9:18Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана2 сар 6. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.