Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов


2-р сарын 9
9 цаг 08 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцов.

Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжиллаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн асуудал. Би энэ асуудлыг та бүхний талд шийдвэрлэнэ гэж худал хэлэхгүй. Гэхдээ байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй байдлаар хэрхэн зохицуулж болох талаар хамтарч ажиллая. Нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэе” гэв. 

Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлэв. 

Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг хилийн бүсэд ажиллуулахаар болов. Хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.

Даланзадгадын ДЦС 20 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон. Барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа юм. Тиймээс Даланзадгадын эрчим хүчний асуудлыг цэгцлэх үүднээс аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мВт-ын станц барихаар болсон. Монголбанк зөвшөөрөл гаргасныг Ерөнхий сайд дуулгаад, төсөл албан ёсоор эхэлснийг зарлав. 

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлаар өнгөрсөн онд 724 нислэгээр 22367 зорчигч үйлчлүүлжээ. Зуны улиралд 5-7 удаагийн нислэг тогтмол хүлээн авч байна. Тиймээс барилга байгууламжийг шинэчилж, олон улсын нислэг авах боломж бүрдүүлэхээр зорьж байна гэв.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ26 минут 33 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ30 минут 6 секундын өмнөСэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ35 минут 51 секундын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ57 минут 58 секундын өмнөМаршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ1 цаг 2 минутын өмнөХилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов1 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо1 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн1 цаг 37 минутын өмнөМонголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ2 сар 8. 13:05Өмнөговь аймаг шатрын сургалт заах багш нараа бэлджээ2 сар 8. 12:58Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ2 сар 8. 12:54“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана2 сар 8. 12:49“Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль2 сар 8. 12:45Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо2 сар 7. 13:42Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна2 сар 7. 13:38Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана2 сар 7. 13:33Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа2 сар 6. 18:48Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна2 сар 6. 15:31Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна2 сар 6. 15:28Милан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл2 сар 6. 15:24Монгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв2 сар 6. 15:08Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо2 сар 6. 15:04Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна2 сар 6. 12:32Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо2 сар 6. 10:54Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг2 сар 6. 10:30УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна2 сар 6. 10:25Эпштейнтэй холбогдож мэдээлэл өгдөг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат АНУ-ын иргэншилтэй2 сар 6. 10:06УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа2 сар 6. 9:43НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ2 сар 6. 9:18Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана2 сар 6. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.