Японы нийслэл Токио хотын “Тоёото” аренад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. 16 дахь удаагийн тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсаас хоёр насны ангилалд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тухайлбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл мөнгө, 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Т.Чилүгэн тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж байна.
Facebook
Twitter
Youtube


И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо
Монголын шатарчид алт, хос мөнгөн медальтай ирж байна
Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна
Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно

Сэтгэгдэл бичих