Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа


2-р сарын 9
11 цаг 18 минут

      Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. Төслийн бүтээн байгуулалтын ажлын тодорхой хэсгийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тавьдаг байгаль орчин, нийгмийн шаардлагуудыг бүрэн хангасан баримт бичгүүдийг боловсруулж дууслаа.

Тодруулбал, төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй “Духуа Инженеринг” ХК нь олон улсын туршлага бүхий “INOGEN ALLIANCE LLC”-тэй хамтран Олон улсын санхүүгийн корпорацын "IFC Performance Standards", "Equator Principles IV", мөн экспорт зээлийн агентлагууд, олон талт хөгжлийн банкууд, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стандартуудад нийцсэн "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ" болон "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө"-г боловсруулсан юм.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний хүрээнд төслийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус, дам нөлөөллүүдийг иж бүрнээр нь үнэлж, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн суурь судалгааг олон улсын арга зүй, стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон олон улсын стандартуудын хоорондын нийцэл, зөрүүгийн шинжилгээг хийж, илэрсэн шаардлага, зөрчлүүдийг ESIA болон холбогдох менежментийн төлөвлөгөөнүүдэд бүрэн тусгалаа.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн боловсруулсан "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө" болон амьжиргаа сэргээх, соёлын өвийн менежмент зэрэг дэд болон тусгай төлөвлөгөөнүүд нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой юм. Ингэснээр метроны төсөл нь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагыг бүрэн хангаж, төслийг ил тод, хариуцлагатай, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн болон институцын суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.

Төслийн хэрэгжилтийн явцад оролцогч талуудын оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор дэлгэрэнгүй зураглал гаргаж, талуудтай харилцах төлөвлөгөө, гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоог тус тус боловсруулсан. Судалгааны явцад иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд болон холбогдох төрийн байгууллагуудад танилцуулга хийж, санал хүсэлт, судалгаа авч ажилласан бөгөөд олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг 2025 оны зургаа болон арваннэгдүгээр саруудад зохион байгуулжээ.

Мөн метроны шугамын дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын хүрээнд үүсэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлон, нөлөөлөлд өртөх иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, шударга нөхөн олговор олгох, амьжиргааг сэргээх арга хэмжээнүүдийг тусгасан "Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулж, захиалагч талд хүлээлгэн өгсөн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав8 минут 9 секундын өмнө"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэнэ11 минут 5 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо16 минут 10 секундын өмнөУлаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа1 цаг 42 минутын өмнө"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ2 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ2 цаг 56 минутын өмнөСэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ3 цаг 2 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ3 цаг 24 минутын өмнөМаршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 цаг 28 минутын өмнөХилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов3 цаг 52 минутын өмнөУИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална3 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн4 цаг 3 минутын өмнөМонголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ2 сар 8. 13:05Өмнөговь аймаг шатрын сургалт заах багш нараа бэлджээ2 сар 8. 12:58Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ2 сар 8. 12:54“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана2 сар 8. 12:49“Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль2 сар 8. 12:45Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо2 сар 7. 13:42Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна2 сар 7. 13:38Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана2 сар 7. 13:33Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа2 сар 6. 18:48Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна2 сар 6. 15:31Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна2 сар 6. 15:28Милан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл2 сар 6. 15:24Монгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв2 сар 6. 15:08Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо2 сар 6. 15:04Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна2 сар 6. 12:32Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо2 сар 6. 10:54Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг2 сар 6. 10:30УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна2 сар 6. 10:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.