Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.02.09) мордлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс нар үдэв.
Хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцоно.
Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаанд оролцож үг хэлэх юм. Тус Комиссын анхдугаар хуралдаан 2023 онд Улаанбаатар хотноо болсон бөгөөд Комиссын Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын дэд дарга нар тэргүүлэн ажиллаж байна.
Мөн Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзалт хийж, тус холбоо болон түүний гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны харилцааг өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцана. ЕАЭЗХ-ноос Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалыг тохиолдуулан бизнес уулзалт зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна
Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо.gif)

Сэтгэгдэл бичих