Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны долоодугаар сард өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцаж, нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК зардлаа бууруулж, ашигт ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлаа хангах, байгаль орчинд ээлтэй технологийн шинэчлэл хийх хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийг барьж байгуулсан уурхайчид, инженер техникийн ажилтнуудад Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
12.6 км үргэлжлэх байгууламж ашиглалтад орсноор нүүрсийг тасралтгүй, найдвартай тээвэрлэх боломж бүрдэж байна. Мөн баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бий болж байгаа төдийгүй тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 90 хувиар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдэл “0” буюу эрсдэлгүй болно. Үүнээс гадна нүүрсийг сорчлохгүй олборлож, экспортод гаргах боломжтой болох юм.
Жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөгийн шууд хэмнэлт бий болно.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулсан байна. БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлжээ. Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч байгааг Засгийн газраас бүрэн дэмжинэ гэв. 
Ерөнхий сайд Г.Занданшатар тус компанийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй компани болгох хүрээнд:
-Гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж, сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах, ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах,
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд:
-УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, Бортээгийн ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах,
“Баялагтаа эзэн Монгол” зорилтын хүрээнд өгөөжийг иргэдэд хүртээх хүрээнд:
Компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөж ажиллахыг даалгалаа. 

Facebook
Twitter
Youtube


Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна
Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна
Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо
УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.gif)

Сэтгэгдэл бичих