Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Таван шар, Геологийн төв лаборатори, “Хермес” төв, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Таван шарын нүхэн гарцын авто замын зорчих хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сард нээсэн. Үргэлжлүүлэн ногоон байгууламж, замын таних тэмдэг, тэмдэглэгээ, орчны арчилгаа зэрэг дагалдах тохижилтын ажлуудыг гүйцэтгэсэн. Тэгвэл Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Уг явган хүний гүүрэн гарцыг ирэх зун ашиглалтад оруулах юм.
Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэн гарцад гурван орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчино. Өөрөөр хэлбэл, явган зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино гэж тооцоолжээ.
Ташрамд, Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт болж байв.


Facebook
Twitter
Youtube


Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
Сэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ
Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна
Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.gif)

Сэтгэгдэл бичих