2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв


2-р сарын 9
15 цаг 47 минут

     Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн талаар:

Төсвийн бодлогын талаар:

Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын талаар:

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, гол худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзлээ. 

Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар байхаар тооцож, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар байхаар тооцож, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9,327.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан.

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, аж ахуйн нэгжийн тайлангийн бодит мэдээлэл, ашигт ажиллагааны түвшин зэргийг тооцсоны үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 6,384.8 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.

Хувь хүний орлогын албан татвараас 2,863.9 тэрбум төгрөгийн, онцгой албан татвараас 1,331.5 тэрбум төгрөгийн, гаалийн албан татвараас 2,255.0 тэрбум төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татвараас 7,408.2 тэрбум төгрөгийн орлогыг тус тус төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон.

Навигацийн орлогоос 80.0 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцож өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд агаарын навигацын орлогыг нислэгийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зарцуулах асуудлыг зохицуулсан Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, концвенцыг үндэслэн 40.0 тэрбум төгрөгөөр бууруулан баталлаа.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа төсвийн урсгал болон хөрөнгийн зардалд дараах бодлогын өөрчлөлтийг хийж, холбогдох тооцооллыг төсөвт тусган баталсан. Үүнд:

1.Төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон 2026 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлэх ёстой зарим зардлаас бусад урсгал зардлыг орон нутагт 6.0 хувиар, төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар тооцож, мөн гадаад зээллэгийн ашиглалт, Засгийн газрын нөөц сан, хувийн хэвшилд олгохоор тооцоолсон татаас, урамшуулал, хөтөлбөрийн зардал, урсгал болон их засварын зардал, эрдэм, шинжилгээ судалгааны ажлын зардлыг тус тус тодорхой дүнгээр бууруулах;

2.2027 оны төсвийн жилд санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын  төслүүдийн санхүүжилтийг хойшлуулах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр, 2027 он болон түүнээс цааших онуудад шилжих хөрөнгө оруулалтын төслүүдийн 2026 онд санхүүжих дүнг тодорхой дүнгээр бууруулах;

3.Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцох, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;

4.Өндөр насны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20 хувиар тус тус  нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;

5.Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог “Илгээлт-2100” хөтөлбөрийн санхүүжилтийг тодорхой дүнгээр нэмэгдүүлэх;

6.Цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор шатахууны нөөцийн агуулах, түүний дэд бүтцийн ажилд хүүгийн татаас олгох, хяналтын системийг сайжруулах ажилд зориулсан санхүүжилтийг төсөвт тусгах;

7.Магадлалын ерөнхий дүгнэлтэд хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэж   хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэж байгаатай  холбогдуулан эрүүл мэнд, боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлэх, мөн шинээр төсөвт тусган батлах;

8.Хөгжлийн бодлогын зарим баримт бичигт тусгагдсан авто зам, гүүр, эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд болон иргэдийн орон нутагтаа ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг бий болгох зорилт, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг болно.

2026 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 11,142.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 738 төслийг 3,280.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцож баталсан. 

Нийгмийн даатгалын санд нийт 7,824.7 тэрбум төгрөгийн хэмжээтэй орлого төвлөрөхөөр тооцож баталлаа. Тус санд улсын төсвөөс 1,624.6 тэрбум төгрөгийн хэмжээтэй татаас олгох бөгөөд тус сангийн зарлагыг 6,584.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар  баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн орлогыг 2,746.7 тэрбум төгрөгөөр, тус сангийн зарлагыг 2,458.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ1 цаг 36 минутын өмнө2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв1 цаг 42 минутын өмнөТаван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина1 цаг 47 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо4 цаг 28 минутын өмнөЭрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав4 цаг 38 минутын өмнө"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэнэ4 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо4 цаг 46 минутын өмнөУлаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа6 цаг 12 минутын өмнө"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ7 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ7 цаг 26 минутын өмнөСэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ7 цаг 31 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ7 цаг 54 минутын өмнөМаршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ7 цаг 57 минутын өмнөХилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов8 цаг 21 минутын өмнөУИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална8 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн8 цаг 33 минутын өмнөМонголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ2 сар 8. 13:05Өмнөговь аймаг шатрын сургалт заах багш нараа бэлджээ2 сар 8. 12:58Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ2 сар 8. 12:54“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана2 сар 8. 12:49“Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль2 сар 8. 12:45Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо2 сар 7. 13:42Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна2 сар 7. 13:38Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана2 сар 7. 13:33Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа2 сар 6. 18:48Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна2 сар 6. 15:31Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна2 сар 6. 15:28Милан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл2 сар 6. 15:24Монгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв2 сар 6. 15:08Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо2 сар 6. 15:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.