Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ


2-р сарын 9
15 цаг 53 минут

      Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит ерөнхий боловсролын 160 гаруй сургуулийн  захиралтай уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 85 сургууль, цэцэрлэг баригдаж буй. Үүнээс энэ онд нийслэлээс 14 сургууль, цэцэрлэг барина. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангаж байгаа юм. Цаашид өмнө нь баригдсан хуучин сургуулиудад их болон урсгал засвар хийх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах бодлогыг баримтална. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт математик, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ 20 минутын хотод таван сургууль барихаас гурав нь төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай байх юм. Энэ мэт бусад дүүргүүд сургалтын чанарыг нэмэгдүүлэх санал, санаачилга дэвшүүлбэл хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Мөн “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд сүүний үйлдвэрүүд хариуцсан сургуулиуддаа савтай сүү байрлуулж, дуусахаар нь саваа сольдог байдлаар явбал үр дүнтэй. Ингэснээр хог хаягдал багасах, савлагааны нэмэлт зардал гарахгүйгээс гадна хүүхдүүд аягандаа сүү уух боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Харин нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн  захирлуудын зүгээс “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтайг дурдан, тус хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой эсэхийг тодруулав. Түүнчлэн багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах хүрээнд орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хоол, унааны нэмэгдэл цалин хөлсийг нэмэх, залуу боловсон хүчнийг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог батлах зэрэг хүсэлтээ уламжилсан юм.

Уулзалтын төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой гэв. Мөн өгсөн хүсэлтийг хүлээн авч, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгах, холбогдох яамд нь уламжлах зэргээр бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ1 цаг 52 минутын өмнө2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв1 цаг 58 минутын өмнөТаван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина2 цаг 3 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо4 цаг 44 минутын өмнөЭрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав4 цаг 54 минутын өмнө"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэнэ4 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо5 цаг 2 минутын өмнөУлаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа6 цаг 28 минутын өмнө"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ7 цаг 38 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ7 цаг 42 минутын өмнөСэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ7 цаг 47 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 цаг 9 минутын өмнөМаршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ8 цаг 13 минутын өмнөХилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов8 цаг 37 минутын өмнөУИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална8 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн8 цаг 48 минутын өмнөМонголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ2 сар 8. 13:05Өмнөговь аймаг шатрын сургалт заах багш нараа бэлджээ2 сар 8. 12:58Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ2 сар 8. 12:54“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана2 сар 8. 12:49“Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль2 сар 8. 12:45Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо2 сар 7. 13:42Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна2 сар 7. 13:38Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана2 сар 7. 13:33Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа2 сар 6. 18:48Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна2 сар 6. 15:31Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна2 сар 6. 15:28Милан-Кортина 2026: Нээлтийн ёслолын талаарх товч мэдээлэл2 сар 6. 15:24Монгол, Австрали улс найрсаг харилцаагаа улам бүр хөгжүүлж ирснийг тэмдэглэв2 сар 6. 15:08Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо2 сар 6. 15:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.