Монгол, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд Сорилт, шинжилгээ, тохирлын үнэлгээний үр дүнг шууд хүлээн зөвшөөрөх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа


2-р сарын 10
10 цаг 43 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр өчигдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан  зохион байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ.

Монгол Улс ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийсэн гадаад худалдаа өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 тэрбум ам.долларт хүрч, үүнээс экспорт 92.3 сая ам.доллар, импорт 2.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд хайлуур жонш, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт, адууны мах, сүлжмэл хувцас зонхилж байгаа бол импортын дийлэнхийг нефтийн бүтээгдэхүүн, бордоо, эрчим хүч, хүнсний болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн хоёр дахь том нийлүүлэгч, адууны махны хамгийн том экспортлогч орны нэг хэдий ч ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийж буй гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боломжит түвшинд хүрч чадаагүй байгааг УИХ-ын дарга нээлтийн үгэндээ онцлов.

Иймээс бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бэхжүүлэх зорилгоор Худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо байгуулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсныг тэмдэглэв. Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсаас Евразийн зах зээл рүү нийлүүлэх экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын дарга хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв.

Тэрбээр, аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү техникийн семинарын хүрээнд гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэв.

УИХ-ын дарга Н.Учрал үргэлжлүүлэн стандартчиллын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой санаачилгуудаас дурдлаа.

Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжирна гэдгийг тэрбээр тодотголоо.

Энэ үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, соёрхон баталгаажуулсан юм. Уг санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, томоохон алхам болсныг хэлэлцүүлэгт оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа, эдийн засгийн асар их давуу талтай гарна гэж байлаа.

Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийнхүү нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, хамтарсан үнэлгээ зохион байгуулах, лаборатори, баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, стандартын зөрүүтэй байдлыг арилгах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлууд багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЦЕГ: Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан1 цаг 26 минутын өмнөЖ.Чинбүрэн: Вакцинжуулалтыг 95 хувьд хүргэхгүй л бол цагаан сарын дараа улаанбурхны дэгдэлт нэмэгдэнэ1 цаг 30 минутын өмнөМонгол, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд Сорилт, шинжилгээ, тохирлын үнэлгээний үр дүнг шууд хүлээн зөвшөөрөх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа1 цаг 37 минутын өмнөВанкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна2 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав2 цаг 9 минутын өмнөАлба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ2 цаг 16 минутын өмнөӨнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана2 цаг 52 минутын өмнөД.Ганболд: Р.Чойномын би 45 хүрвэл 100 хүрсэнд тооцно гэсэн нь 100 насалсан юм шиг уран бүтээл хийнэ гэсэн санаа байжээ3 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн3 цаг 25 минутын өмнөХ.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ2 сар 9. 15:532026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв2 сар 9. 15:47Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина2 сар 9. 15:42“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо2 сар 9. 13:01Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав2 сар 9. 12:51"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэнэ2 сар 9. 12:48УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо2 сар 9. 12:43Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа2 сар 9. 11:18"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ2 сар 9. 10:07УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ2 сар 9. 10:04Сэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ2 сар 9. 9:58Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ2 сар 9. 9:36Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ2 сар 9. 9:32Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов2 сар 9. 9:08УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална2 сар 9. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 сар 9. 8:57Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ2 сар 8. 13:05Өмнөговь аймаг шатрын сургалт заах багш нараа бэлджээ2 сар 8. 12:58Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ2 сар 8. 12:54“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана2 сар 8. 12:49“Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль2 сар 8. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.