Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ


2-р сарын 10
13 цаг 49 минут

     Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ. 

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлцэлд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон. 

Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлцэл хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулан ажиллаж буй юм. 

Ажлын хэсэг 2025 оны 8-р сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийж, Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо. 

Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.  

Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно1 цаг 6 минутын өмнөЛ.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай1 цаг 11 минутын өмнөНэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө1 цаг 17 минутын өмнөМонгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа1 цаг 24 минутын өмнөТуулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ1 цаг 33 минутын өмнөСтратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ1 цаг 36 минутын өмнөНийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 цаг 32 минутын өмнөЦЕГ: Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан4 цаг 31 минутын өмнөЖ.Чинбүрэн: Вакцинжуулалтыг 95 хувьд хүргэхгүй л бол цагаан сарын дараа улаанбурхны дэгдэлт нэмэгдэнэ4 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв4 цаг 42 минутын өмнөВанкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна5 цаг 9 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав5 цаг 14 минутын өмнөАлба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ5 цаг 21 минутын өмнөӨнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана5 цаг 57 минутын өмнөД.Ганболд: Р.Чойномын би 45 хүрвэл 100 хүрсэнд тооцно гэсэн нь 100 насалсан юм шиг уран бүтээл хийнэ гэсэн санаа байжээ6 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн6 цаг 30 минутын өмнөХ.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ2 сар 9. 15:532026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв2 сар 9. 15:47Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина2 сар 9. 15:42“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо2 сар 9. 13:01Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав2 сар 9. 12:51"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэнэ2 сар 9. 12:48УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо2 сар 9. 12:43Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа2 сар 9. 11:18"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ2 сар 9. 10:07УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ2 сар 9. 10:04Сэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ2 сар 9. 9:58Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ2 сар 9. 9:36Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ2 сар 9. 9:32Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов2 сар 9. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.