Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ


2-р сарын 10
13 цаг 52 минут

     Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн талбайд 59 инженер, техникийн ажилтан, 48 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын байрлах байр, оффис, туршилтын лабораторийн зориулалттай барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурь, урьдчилан бэлтгэх дам нуруу үйлдвэрлэх талбайн түр барилга байгууламж, технологийн түр замын ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна. 
Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилтийн ажил бүрэн дуусаж, инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмдөөд байна. Энэ нь зам, гүүр, хийцийн бат бөх, аюулгүй байдлыг хангах инженерийн тооцооллын үндэс болж байгаа бөгөөд тус ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна. 
Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагаар батлуулсан бөгөөд авто зам, гүүр хоолой, үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 94.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөөний дагуу гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.
Туулын хурдны зам төсөл нь Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад томоохон өөрчлөлт авчрах стратегийн ач холбогдолтой. Төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц тус тус барихаар төлөвлөөд байна. Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох, гарах хэсгийг төв замтай уялдуулан холбосноор хотын төвийн авто замын ачааллыг тэнцвэржүүлэх бол ТЭЦ-4, Наадамчдын гүүр, Нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хот руу орох, гарах урсгалыг оновчтой зохицуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Нийт 32 километр урт, 6 эгнээ бүхий Туулын хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувиар нэмэгдэнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно1 цаг 6 минутын өмнөЛ.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай1 цаг 10 минутын өмнөНэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө1 цаг 16 минутын өмнөМонгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа1 цаг 23 минутын өмнөТуулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ1 цаг 32 минутын өмнөСтратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ1 цаг 36 минутын өмнөНийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 цаг 31 минутын өмнөЦЕГ: Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан4 цаг 30 минутын өмнөЖ.Чинбүрэн: Вакцинжуулалтыг 95 хувьд хүргэхгүй л бол цагаан сарын дараа улаанбурхны дэгдэлт нэмэгдэнэ4 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв4 цаг 42 минутын өмнөВанкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна5 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав5 цаг 14 минутын өмнөАлба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ5 цаг 20 минутын өмнөӨнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана5 цаг 56 минутын өмнөД.Ганболд: Р.Чойномын би 45 хүрвэл 100 хүрсэнд тооцно гэсэн нь 100 насалсан юм шиг уран бүтээл хийнэ гэсэн санаа байжээ6 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн6 цаг 29 минутын өмнөХ.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ2 сар 9. 15:532026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв2 сар 9. 15:47Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина2 сар 9. 15:42“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо2 сар 9. 13:01Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав2 сар 9. 12:51"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэнэ2 сар 9. 12:48УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо2 сар 9. 12:43Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа2 сар 9. 11:18"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ2 сар 9. 10:07УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ2 сар 9. 10:04Сэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ2 сар 9. 9:58Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ2 сар 9. 9:36Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ2 сар 9. 9:32Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов2 сар 9. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.