Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -3.7°С, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн сар болж өнгөрсөн байна.
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас орсон бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Агаарын үнэмлэхүй бага температур -30°С-ыг давж хүйтэрсэн өдрийн тоо Увсын Улаангом, Тэс, Баруунтуруун, Малчин, Завханы Отгон, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Ерөө орчмоор 25-31 өдөр, Завханы Завханмандал, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Баянзүрх, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Орхон, Булганы Тэшиг, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Алтанбулаг, Лүн, Дорнодын Халхгол, Улаанбаатарын Буянт-Ухаа, Багануур орчмоор 20-24 өдөр, бусад нутгаар 5-19 өдөр ажиглагдсан бөгөөд нутгийн өмнөд хэсгээр ажиглагдаагүй байна.

Энэ сард температурын үнэмлэхүй бага утга температур Завхан аймгийн Баянтэс/ Баян-Уул/ суманд агаарт -51.1°С, хөрсөнд -53°С хүрч хүйтэрсэн. Харин температурын үнэмлэхүй их утга Ховд аймгийн Зэрэг суманд агаарт 7.5°С, хөрсөнд 14°С хүрсэн байна. Агаарын температурын үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Цэцэрлэгт -46.3°С, Төв аймгийн Баянчандманьд -39.7°С, Хэнтийн Оргилд -37.9°С, Өвөрхангайн Төгрөгт -37.1°С, Сүхбаатарын Эрдэнэцагаанд -38°С хүрч эвдэгдсэн байна.
Хоногт хамгийн ихдээ Булган аймгийн Сэлэнгэ/Ингэттолгой/ суманд 14-ний өдөр 4.5 мм хур тунадас (цас) орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 969.1гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 760.6гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 31м/с хүрчээ.
Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааний хэлтэс Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Facebook
Twitter
Youtube


Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
Сэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна
Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана.gif)

Сэтгэгдэл бичих