Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай


2-р сарын 10
14 цаг 14 минут

       Улсын Их Хурлаас гарах эцсийн бүтээгдэхүүн нь хууль байдаг. Тиймээс ард түмний хүсэл зориг, дуу хоолой, хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд хэрэгжихүйц чанартай, чансаатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд үндэсний чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухлаар тавигдаж байгаа гэдгийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан сургалтыг нээж үг хэлэхдээ онцоллоо.

Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тухайн сургалтын чанар чансаа, цар хүрээ, үр дүнг илтгэнэ. Аливаад шинжлэх ухаанч, логиктойгоор, сэтгэл зүрхнээсээ хэрнээ мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах боломж хэмээн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат энэхүү сургалтын ач холбогдлыг өгүүлсэн.

Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 2022 онд Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн байдаг. Уг хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Монголын хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв зэрэг байгууллагуудтай хамтран өнөөдөр (2026.02.10) эхлүүллээ. Энэ жилийн хувьд сургалтын хөтөлбөрт хүний эрхийн болоод үндсэн эрхийн хязгаарлалтад тавих тохирсон байх зарчмыг хэрэглэх агуулгыг нэмж тусгасан онцлогтойг зохион байгуулагчид нээлтийн үеэр тодотгосон.

Хуулийн төсөл боловсруулах нь нийгмийн харилцааны агуулга, улс орны хөгжлийн түвшин, ард түмний аж амьдралын онцлог, соёл, олон улсын жишиг, хөгжлийн хандлага, эрх зүйн суурь зарчимд нийцсэн, практикт хэрэгжих боломжтой байх өндөр шаардлагыг тавьдаг. Энэ нь хуулийн төсөл боловсруулагчаас “мэргэшлийн өндөр мэдлэг, ур ухаан, мэдрэмж, туршлага, хичээл зүтгэл” шаардаж байна. Өнөө цагт зөвхөн нэг шалтгаантай, эсхүл шийдвэрлэх ганц арга зам бүхий асуудал гэж байхгүй болсон. Нэг асуудлыг дангаар шийдвэрлэх нь хангалтгүй, тогтолцоогоор нь, өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай хэмээн Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан “Хуулийн төсөл боловсруулагч байхын учир” сэдэвт хичээлээ эхлүүлэв.

Парламент судлаачийн хувьд, хуулийн төслийн эх баригчаар ажилласан туршлагадаа тулгуурлан Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын тэргүүлэх зорилт болох хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хуулийн чанарыг сайжруулах зорилгоор 2021 онд энэхүү сургалтыг санаачлан, эхлүүлсэн байдаг.

Дөрвөн өдөр үргэлжлэх сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг томилдог зарим байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий албан хаагчид хамрагдаж байна. Сургалтын эхний өдөр "Хууль бүтээх ажиллагаа" хичээлээр үргэлжилж, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж “Хууль гэж юу вэ?”, “Хуульд тавих агуулгын шаардлага-I” сэдвээр лекц уншина. Энэхүү арга хэмжээний үр дүнд хуулийн төсөл боловсруулагчаар 50 гаруй үндэсний мэргэжилтэн бэлтгэгдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно1 цаг 33 минутын өмнөЛ.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай1 цаг 37 минутын өмнөНэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө1 цаг 43 минутын өмнөМонгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа1 цаг 50 минутын өмнөТуулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ1 цаг 59 минутын өмнөСтратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ2 цаг 2 минутын өмнөНийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 цаг 58 минутын өмнөЦЕГ: Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан4 цаг 57 минутын өмнөЖ.Чинбүрэн: Вакцинжуулалтыг 95 хувьд хүргэхгүй л бол цагаан сарын дараа улаанбурхны дэгдэлт нэмэгдэнэ5 цаг 1 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв5 цаг 8 минутын өмнөВанкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна5 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав5 цаг 40 минутын өмнөАлба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ5 цаг 47 минутын өмнөӨнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана6 цаг 23 минутын өмнөД.Ганболд: Р.Чойномын би 45 хүрвэл 100 хүрсэнд тооцно гэсэн нь 100 насалсан юм шиг уран бүтээл хийнэ гэсэн санаа байжээ6 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн6 цаг 56 минутын өмнөХ.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ2 сар 9. 15:532026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв2 сар 9. 15:47Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина2 сар 9. 15:42“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо2 сар 9. 13:01Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав2 сар 9. 12:51"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэнэ2 сар 9. 12:48УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо2 сар 9. 12:43Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа2 сар 9. 11:18"Хакүхо кап"-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ2 сар 9. 10:07УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлал өнөөдрөөс эхэлнэ2 сар 9. 10:04Сэрэмжлүүлэг: Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэснийг илрүүлжээ2 сар 9. 9:58Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ2 сар 9. 9:36Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ2 сар 9. 9:32Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулахаар болов2 сар 9. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.