Аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг сурч боловсрохыг дэмжих зорилгоор НЕБ-ын 172 сургууль, 12 цэцэрлэгийн төлөөлөлтэй уулзлаа


2-р сарын 11
9 цаг 17 минут

      Аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр санаачилсан. Энэ хүрээнд НЕБ-ын 172 сургуулийн бага ангийн сургалтын менежерүүд, 12 цэцэрлэгийн арга зүйч нартай хотын дарга Х.Нямбаатар болон албаны хүмүүс уулзаж, аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг сурч боловсрохыг дэмжихээ илэрхийллээ.

Мөн үеэр багш, сургалтын менежер, арга зүйч нарын санал хүсэлтийг сонсож, хөтөлбөрийг илүү бодитоор хэрэгжүүлэх болон аутизмын талаарх үндэсний хэмжээний судалгаа явагдаж байгаа талаар хэлэлцлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санал санаачилгуудыг дэмжиж, эхнээсээ ажил хэрэг болж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдэд хамран сурах тойрогтоо хүртээмжтэй боловсрол олгохыг зорьж, сургууль, цэцэрлэг барихад нэлээд анхаарсан. Өнөөдөр бид материаллаг байдалд анхаарахаас гадна хүний хөгжил, тэр дундаа монгол хүний эрүүл мэнд, боловсрол, ёс суртахууны үндсэн асуудлыг орхигдуулж болохгүй. Нийгмийн сүлжээнд хүртэл ёс суртахууны хэмжүүр хэрэгтэй болж байна. Хүүхдүүд багаасаа дэлгэцийн хэт их хэрэглээтэй болж байна. Аутизмтай хүүхдүүдийг сурч боловсроход хандлагаа өөрчилж, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, нийслэлээс хамтран ажиллая. Боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, аутизмтай хүүхдүүдэд сурах боломжийг нээж өгөх чиглэлд бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна. Нийслэл төдийгүй улс оронд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хөгжил чухал байдаг. Энэ бүх зорилгыг биелүүлэхийн төлөө хамтарч ажиллая” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Өнөөдөр дэлхий дахинд төдийгүй Монгол Улс, нийслэлийн хэмжээнд боловсролын тэгш, хүртээмжтэй байдалд ач холбогдол өгч байна. Нийслэлээс аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэх хөтөлбөрийг энэ жилээс эхлэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж, суурь судалгааг эхлүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна. Мөн НҮБ болон олон улсын байгууллагуудын судалгаагаар 32 хүний нэг нь аутизмтай байх магадлалтай гэсэн тоо баримт байдаг. Аутизмтай хүүхдүүд энгийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцахад нийгэмших, суралцах чадвар нь 20–40 хувиар нэмэгддэг ч гэж үздэг. Тиймээс энэхүү уулзалт, мэдээллийн үр дүнд бидний ирээдүй болсон хүүхдүүдийг боловсролд хэрхэн хамруулах, ямар орчинд сурч хөгжих вэ гэдэгт хамтран ажиллаж, туршлага солилцож, цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит арга зүйн суурийг тавихыг зорьж байна” гэлээ.

Уулзалтаар аутизмтай хүүхдийг боловсролд тэгш хамруулахын тулд зориулалтын анги танхимыг бий болгож хөгжүүлэх, аутизмыг аль болох эрт оношлуулах, багш, эмч, нийгмийн ажилтан, сургалтын менежер, сэтгэл зүйч, хоол зүйч нар аутизмтай хүүхэдтэй чанартай харилцах арга зүйг боловсруулах, мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг эерэг болгох тал дээр хамтран ажиллана гэдгээ сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд илэрхийлсэн юм.

Түүнчлэн “Монголын аутизмын холбоо” НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл “Монголын аутизмын холбооны танилцуулга, хэтийн төлөвлөгөө, хамтын ажиллагаа”, ХААИС-ын багш, доктор, дэд профессор, Үндэсний судалгааны багийн ахлагч Д.Мөнгөнцэцэг “Аутизмын талаарх үндэсний судалгааны тухай” илтгэл хэлэлцүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани шалгарлаа41 минут 43 секундын өмнөИргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ46 минут 13 секундын өмнөХий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна1 цаг 16 минутын өмнө“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор1 цаг 19 минутын өмнөХ.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ1 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 29 минутын өмнөХ.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна1 цаг 36 минутын өмнөИргэнд 2026 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ1 цаг 39 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв1 цаг 43 минутын өмнөАутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг сурч боловсрохыг дэмжих зорилгоор НЕБ-ын 172 сургууль, 12 цэцэрлэгийн төлөөлөлтэй уулзлаа1 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн2 цаг 2 минутын өмнөИргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно2 сар 10. 14:19Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай2 сар 10. 14:14Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө2 сар 10. 14:08Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа2 сар 10. 14:01Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ2 сар 10. 13:52Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ2 сар 10. 13:49Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 сар 10. 12:53ЦЕГ: Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан2 сар 10. 10:54Ж.Чинбүрэн: Вакцинжуулалтыг 95 хувьд хүргэхгүй л бол цагаан сарын дараа улаанбурхны дэгдэлт нэмэгдэнэ2 сар 10. 10:50УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв2 сар 10. 10:43Ванкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна2 сар 10. 10:16УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав2 сар 10. 10:11Алба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ2 сар 10. 10:04Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана2 сар 10. 9:28Д.Ганболд: Р.Чойномын би 45 хүрвэл 100 хүрсэнд тооцно гэсэн нь 100 насалсан юм шиг уран бүтээл хийнэ гэсэн санаа байжээ2 сар 10. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 10. 8:55Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ2 сар 9. 15:532026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв2 сар 9. 15:47Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина2 сар 9. 15:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.